44 настай бизнесмен Иан Плипс ажлын шаардлагаас гар утсаа өдөрт доод тал нь зургаан цаг ашигладаг байсан бөгөөд үүнээс болж тархины хорт хавдар тусан нас баржээ. Ианы толгой үе үе ихээр өвдөх болсноор эмнэлэгт очин толгойдоо лимоны хэмжээтэй хорт хавдартай болсноо мэдсэн байна. Эмч нар түүнд тархины хорт хавдарт нь ямар ч эмчилгээ хийх боломжгүй бөгөөд амьд явах хугацаа ихдээ гурван жил хэмээх хэлжээ.

Томоохон компанийн менежер түүний хувьд ажлын шаардлагаар сард ойролцоогоор 100 цагийг утсаар ярихад зарцуулдаг байсан бөгөөд тархинд нь үүсэн хорт хавдар гар утас хэт их хэрэглэснээс үүдэлтэй гэсэн онош гарсан байна.