“EURO-2016” воллейболын аваргын шилдэгийн шилдэгүүд тодорлоо

102d2db8fedf67d9a0baf7da4bd8c2ca

Европт ажиллаж амьдарч буй Монголчуудын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг гарбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдэхь жилдээ Шведийн нийслэл Стокхольм хотод амжилттай болж өндөрлөлөө.
Энэ удаагийн тэмцээнд Бельги, Чех, Англи, Польш,Швед улсад амьдардаг монголчуудын төлөөлөл болсон 12 багийн 150 гаруй тамирчин ирж хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөснөөс Эрэгтэй төрөлд нэгдүгээр байрт Бельгийн “Belgium”, хоёрт Шведийн “Викинг”, гуравт Чехийн “ILT” багууд шилдэгээр тодорлоо.
Харин эмэгтэйчүүдээс нэгдүгээр байрт Шведийн “Од” баг дөрөвдэхь удаагийн аваргалсан бол хоёрт мөн Шведийн “Сүлд”, гуравт Бельгийн “Belgium” баг тус тус шалгарав.
Тус тэмцээнийг ерөнхий зохион байгуулагчаар Швед улс дахь Залуучуудын холбоо,”Сүлд” волейболын клуб мөн Монгол улсаас Швед улсад суугаа Элчин сайдын яам хамтран захион байгууллаа. Ерөнхий ивээн тэтгэгчээр “MoneyPolo” ажилласан бол ивээн тэтгэгчдээр Швед дэх Монголчуудын Үндэсний Холбоо. “АСА” сүши, Спортын мастер Д.Бөхчулуун, “Hemro” AB, “Chikara” сүши, “Монгол Алтай” карго, “Queenna” spa solan зэрэг байгууллага тусалж дэмжлээ.
Мөн телевизийн видео-сурвалжлагыг “MGL” студи, фото-хэвлэл мэдээллийг “Slava Pictures Studio” /”SPS”/, drone-камерийн бичлэгийг н.Чойдог нар хариуцан ажилласан бөгөөд тэмцээнийг олон нийтэд шууд дамжуулсан н.Балдандаржаа та бүхэндээ нийт тамирчид, зохион байгуулагчдын зүгээс талархал илэрхийлж байна.
Дараагийн тэмцээн ирэх 2017 онд Бельги улсад болно.

Санал болгох мэдээ

Монголын оюутны спортын VI наадамд 2400 тамирчин өрсөлдөнө

Монголын оюутны спортын VI наадам энэ сарын 15-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо явагдана. Монголын оюутны спортын …