Энэ жил ашиглалтанд орох орон сууцнуудад 5,5 хувийн хүүтэй зээл олгоно

3 Засгийн газраас барилгын салбарыг дэмжиж барилгын материал үйлдвэрлэгч болон импортлогчдод, барилгын компаниуд болон  иргэдэд орон сууцны хөнгөлөлттэй зээл олгохоор болсон.

Тэгвэл одоогийн байдлаар барилгын материал импортлогчдод жилийн 7 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай, нийт 265 тэрбум төгрөгийн зээл, барилгын материал үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд 5.5 хувийн хүүтэй, нийт 64 тэрбум төгрөгийн зээлийг олгож эхлээд байгаа аж. Мөн орон сууцны нийлүүлэлтийг дэмжиж энэ онд ашиглалтад орох гүйцэтгэл нь дуусаагүй барилгуудад зориулж жилийн 5.5 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай, нийт 300 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор болжээ. Тус зээлийг ХААН, Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар, Голомт гэсэн арилжааны банкуудаар олгох юм байна.

Харин иргэдэд олгох орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хувьд Засгийн газраас зээл огох журам батлагдсан даруйд олгож эхлэх гэнэ. Уг журам батлагдвал иргэд жилийн 8 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлийг зөвхөн бүрэн ашиглалтад орсон орон сууцыг барьцаалан, 30 хувийн урьдчилгаа төлөөд авах боломжтой болно.

М.Сониуч.ugluu.mn

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …