Өглөөний цай бол таны өдрийн турш идэж уух хоол хүнснээс эрүүл мэндэд хамгийн хэрэгтэй нь. Өглөөний унд нь төв мэдрэлийн системийг цочроож , тархи толгой сэргэг, сэтгэл санааг урамтай болгосноор ажиллах эрч хүч өгнө. Мөн ходоод гэдсийг угааж бодисын солилцоог идэвхжүүлсэнээр цусны даралт, бөөрний архаг үрэвсэл зэрэг олон төрлийн өвчнөөс сэргийлэхэд тусалдаг. Хэрэв өглөө бүр цай ундаа уухгүй явсаар байвал цөс чулуужиж болзошгүй.
Учир нь, өглөө бүр өлөн элгээрээ явсаар цөсний шингэн өтгөрч, хүчил нь багассанаар чулуужиж эхэлдэг байна.
Өглөөний цай нь эрүүл мэндийн хувьд ийм ашиг тустайгаас гадна жингээ хянахад хэрэгтэй. Өглөө бүр цай ууж хэвших нь өдөр, оройн цагаар их идэхээс сэргийлж, өдрийн турш зөв зохистой хоол идэх үндэс болдог.