“Батаар”-ыг байрлуулах түр музей баригдаж байна

 1“Тираннозаурус Батаар”-ын араг яс энэ сарын 17-ны орой эх орондоо эргэн ирсэн билээ. Гэтэл үнэт олдворыг байрлуулахаар төлөвлөөд буй Лениний музейн асуудал шийдэгдээгүй байгаа юм. Иймд тус түүхийн үнэт ховор олдворыг ССАЖ яамнаас “Монгол Улсын төв цэг” дээр байшин барьж түр хугацаагаар буюу ирэх есдүгээр сарын 15-ныг хүртэл байрлуулах болсон байна. Ингэснээр олон нийтэд дэлгэн үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах боломжтой болох аж. Тус түр музейн хэмжээний хувьд түр өндөр 8 метр, 24×32-ын харьцаатай юм байна.

2Д.Гэгээ Ugluu.mn

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …