Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олох сайн

5ca5001a803bca12original

Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 28. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын 23. Ангараг гараг. Дэлгэрүүлэгч одтой, найман цагаан мэнгэтэй, цагаагчин могой өдөр.

Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага:
Төрөхүй
Суудал:
Шороо

Өдрийн наран 4 цаг 57 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн.

Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олох сайн…
Ugluu-logo202-12

Санал болгох мэдээ

2012 оны 12 сарын 21-нд “дэлхий сөнөнө” гэж шуугиж байсныг сануулья

Өнөөдөр арванхоёрдугаар сарын 21-ний өдөр. Манай цэнхэрхэн дэлхийг мөргөж магадгүй гэж байсан сансрын биет биднийг …