Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

үхэр(16)(1)(1)

Өнөөдөр аргын тооллын 2016 оны долоодугаар сарын 06. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын шинийн 2. Буд гараг. Найралт эх одтой, Есөн улаан мэнгэтэй, шарагчин үхэр өдөр.

Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага:
Хурьцахуй
Суудал:
Шороо

Өдрийн наран 5 цаг 03 минутад мандан, 20 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …