Амараа хүү Ард түмний үгийг дамжуулснаар  Ардын нам “ялсан”

amaraaАрд түмний хүсэн хүлээсэн сонгууль болж Ардын нам УИХ болон НИТХ-д үнэмлэхүй ялалт байгууллаа.

Ардчилсан намынхан үүнийг мушгиж, Ардын намын нэрээр “халзан хонь” байсан ч ялах байлаа гэв. Гэхдээ ингэж хэлүүлэх хүртэлх шалтгааныг хэн гаргасан вэ гэдгийг   бодох ёстой. Өнгөрсөн 4 жил ардчилал нэрийн дор  ард түмнийг бухимдуулж, уурлуулж, өлсгөж, торгож,  дуу хоолойг нь  хорьж, “дарга бүхнийг мэддэг” нэрийн дор АН ажласны горыг ард түмэн хатуухан барьлаа.

Дарга, даамлууд бүх насаараа дарга байх мэт аашилж, сандал суудлаа булаацалдаж байх хооронд эдийн засаг хямарч, улс орон өрийн дарамтанд орсны хариуг АН-ынханд ард түмэн өглөө. Ардын төрийг ардчилсан нийгэмд ард түмэн мэддэг гэдгийг жүжигчин Амараа ард олонд сануулсны хүчээр ард түмэн сэрлээ.

Үүнтэй холбоотой нэгэн үлгэр санаанд бууж  байна.

Эрт урьд цагт  нэгэн улсын хаан дарангуйлал, хүч түрэмгийллээр бүх асуудлыг шийддэг, хатуу харгисаараа алдартай нэгэн байжээ. Тэр улсад  хааны үг үйлдэл бүхэн  хууль дүрэм мэт хэрэгждэг тул хааны үгийн хэнч сөрдөггүй, хааныг тойрон хүрээлэгчид хүртэл түүнийг бялдуучилж, эцэс сүүлдээ  хаан нүцгэн байгаа нь хамгийн сайхан “хувцаслалт” гэж хаанд итгүүлсэн байжээ. Тэдний үгэнд итгэсэн Хаан нүцгэнээрээ олон түмэн дунд явах үед нэгэн бяцхан хүү “хаан нүцгэн байна” гэж хамгаас чанга хашгирснаар харах нүд, сонсох чигээ боомлиулсан ард түмэн  сэрж, харгим хатуу хаанаа хаанаа шүүмжлэн, дарангуйлагч хааны эсрэг дуугарах эр зориг бий болсон гэдэг.

Ийм үйл явдлыг жүжигчин Амараа эхлүүлсэн гэж хэлж болно. Ядарч туйлдсан, зовж зүдэрсэн ард түмний бухимдлыг жүжигчин Амараа “Би юу хийчихэв ээ”, “Та нар хэн юм вэ”, “Саналаа өг” гэсэн дараалсан шторкоороо товч бөгөөд тодорхой илэрхийлэв.  2012 онд “Хүн шиг амьдруулж, улс шиг хөгжүүлнэ” гэсэн уриатай ажилласан эрх баригчдын мөрийн хөтөлбөр биелэсэн үү  гэдгийг Амараа хүү асуув, ард түмэн дэмжив.

Жүжигчин Амараа  дээрх 3 цуврал шторкоороо дамжуулан сонгуулийн сурталчилгаа хийсэн гэхээсээ илүүтэй түүний үг  ард түмний хэлэх гээд хэлж чадаагүй, дуугарах гээд дуугарч чадаагүй үг байсан  гэдгийг энэ удаагийн сонгуулийн үр дүн нотоллоо. Амараагийн цуврал шторк ардчиллын нэр барьсан “луйварчдын” хуурамч багийг хуулж, ард түмний  “загатнасан газар” маажсан.   Ард түмэн Амараад итгэж, Ардын намыг дэмжиснээр Амараа хүү сонгуулийн  ялалтын “түүчээлэх хүч” болон алдаршив.

Амараа хүүгээр ард түмнийг төлөөлүүлэн үг хэлүүлэх санааг анх гаргасан  МАН-ын  ах нарт баярлалаа гэж хэлье. Үүнийг анх санаачилсан улс төрчийг  ард түмнийхээ амьдралыг ойлгодог, улс орны өмнө тулгамдсан асуудлыг олж харсан нэгэн  байсан гэж хэлж болно. Ийм л улс төрчид эх орон, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж чадна. Ардын нам Амарааг дэмжсэн шигээ ард түмний аьдралыг ойлгодог улс төрчидөө дэмжээсэй гэж хүсэх байна.

Ц.Мөнх

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …