Буг чөтгөртэй учирвал яах вэ?

images (1)Чөтгөр шулам сүнстэй учирсан тохиолдол дэлхийн ямар ч оронд байдаг. Ид шид хар домын тайлагдашгүй нууцууд гэдэг номноос энэ тухай уншиж үзлээ. Юмыг яаж мэдэх вэ, буг чөтгөртэй таарвал хэрэгжүүлээд үзнэ биз.

Хөхийг нь оролдоод шулмасыг хөнөөв

Хуучнаар 27-р баазад ажиллаж байсан жолооч Д. Шаарий гуайд доорхи үйл явдал тохиолджээ. Тэрбээр 1981 оны хавар Баянхонгор аймгийн нутаг Байдрагийн голын орчим явж байгаад машин нь гэнэт унтраад зогсчихжээ. Харуй бүрий болох дөхөж байсан учраас копутаа сөхөөд өчнөөн төчнөөн ухаж төнхсөн авч оношийг нь тогтоож чадсангүй. Харин бүр гэнэтхэн дугуйных нь хий гарах нь тэр. Ямар ч учир шалтгаангүйгээр ийм явдал болсонд ихээхэн гайхаж байсан хэдий ч төв замаас салаад жим маягийн замаар орсонд мэл гайхаж цэл хөхөрчээ. Гэтэл эмэгтэй хүн тачигнатал инээх нь сонсогдсон бөгөөд эргэж хартал тохой урт хөхөө унжуулсан нүцгэн эмэгтэй байв. Уруул дээрх ховил буюу “хүн” нь байхгүй учраас эм шулмас гэдгийг нь гадарлаад ухаан нь самуурчээ. Мөнөөхөн шулмас түүнрүү хүрч ирээд хацарт нь гараа сунгахад мань эр өмнө нь сонсож байснаа бодоод баруун хөхийг нь мөрөөр нь давуулан шидэж орхижээ. Тэгэнгүүт мөнөөхөн шулмас гэв гэнэтхэн алга болов. Тэр даруйдаа дугуйгаа хийлэн /хагараагүй байсан аж/ машинаа асаан их замд нийлж оджээ. Шаарий гуай энэхүү аргыг Ренчинлхүмбэ сумын харьяат эцгээсээ  багадаа сонсож байжээ.

Ад зэтгэрийг шээж хөөх арга

Энэ аргыг хүмүүс нилээд мэддэг учраас түүхийг нь бичихээ болилоо. Ямартай ч зарим гүйдэлтэй газар морь нь чөдөрлөгдөхөд мориноос буун дөрвөн хөл рүү шээхэд морь хөдөлгөөнд ордог. Энэ нь шалгарсан арга гэнэ шүү.

Өргөстэй харганаар хий үзэгдлийг дарав

3-р хороололын шинэ байр авсан П.Жанцан гуай нэг л жир бусын ертөнцөд орсноо мэдэрчээ. Шөнө болонгуут л ханан дээр нь сэгсгэр үстэй эмэгтэй хүний сүүдэр тусахыг харах болов. Эхэн үедээ хий юм харж байна гээд өөрийгөө зэмлэсэн ч бүхэл бүтэн сар харсандаа өөрийн эрхгүй итгээд уг байрыг судалж эхэлжээ. Гэтэл уг байрыг барьж байсан засал чимэглэлийн ажилчин бүсгүй нөхөртөө гомдохдоо тагтнаас үсэрч амиа хорлосон нь тодорхой болов. Тиймээс хоосон зүйл хараагүйдээ итгэсэн Жанцан гэвш лам Сундуй агсан дээр очиж болж буй үйл явдлыг өгүүлэв. Ламтан гэрт нь ирж ном уншиж тотго буюу хаалганых нь дээр өргөстэй улаан харгана хадуулснаар уг хий үзэгдлийг хөөж чаджээ. Буг чөтгөр биегүй хоосон мөртлөө харганаас айдаг нь үнэн гэнэ шүү.

Ugluu logo

Санал болгох мэдээ

Манай дэлхийн хамгийн их энергитэй хийгээд амар тайван зарим газар

Пирамид, Египет  Сахлын хутгыг ирлэх шаардлагагүйгээр өөрөө ир ордог тийм их энергитэй газар гэж Египетийн …