А.Мөнгөншагай дэлхийн одуудтай нэгэн тайзнаа дуулж, үзэгчдийг шуугиулжээ

1467866847577ddedf4be7d

“Гурван бүдүүн” хамтлагийн дуучин А.Мөнгөншагай бие дааж уран бүтээл туурвиад багагүй хугацаа өнгөрсөн.

Тэрбээр, ганцаараа дуулж эхэлснээсээ хойш Гуч хүрсэн бүсгүй, “Ээждээ ир” киноны дуу гэх мэт олон сайхан дуунуудыг амилуулж үзэгчиддээ бэлэг бариад байгаа.

Тэгвэл, хамгийн сүүлд дуучин А.Мөнгөншагай БНХАУ-ын Манжуур хотын 15-дахь удаагийн Монгол, Хятад, Орос олон улсын Аялал жуулчлалын баярын нээлтийн ёслолын урлагийн тоглолт Монгол улсаа төлөөлөн оролцсон байна.

1467866862577ddeee09fcd

Тодруулбал, энэ сарын 3-ны өдөр Манжуурын төв гадаа талбайд болсон тоглолтод оролцож Орос Хятад,олон орны одуудтай нэгэн тайзнаа гарч “Гуч хүрсэн бүсгүй” дуугаараа тэнд цугласан олон мянган үзэгчдийн цөсийг хөөргөсөн талаар олон нийтийн сүлжээнд багагүй шуугиан тарьж байна.

1467866849577ddee16739c

Тус тоглолтод, Хятадын Алдарт дуучин Улаантуяа, поп дуучин Мuni 穆尼. Хятадын Реп од SK.CHILL . Оюу хамтлаг, Bodi хамтлаг гэх мэт нэр хүндтэй уран бүтээлчид оролцсон бөгөөд Хятадын нэр хүндтэй телевизүүд, сайтууд шууд дамжуулсан аж.

Т.Гэрэл

Zaluu.com

Санал болгох мэдээ

Энэ онд дүүжин замын тээврийн 18 тулгуур баганыг суурилууллаа

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Бүгд Найрамдах Франц Улс, Монгол Улсын Засгийн …