Жек Ма Монголд газартай болно

43911855796dbc159cbb31

Их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн урилгаар Монголд зочилж байгаа Хятадын тэрбумтан Жэк Ма өнгөрсөн онд АНУ-ын Нью-Йорк хотын бүс Upstate-д 28.100 акр газар бүхий үл хөдлөх хөрөнгийнг23 сая ам.доллараар худалдан авч байжээ.
Хятадын цахим худалдааны аварга сайтын эзний худалдаж авсан эдлэн газар, орон сууц нь хотын А зэрэглэлийн бүсэд багтдаг бөгөөд дээд зэргийн тохижилттой, байгалийн гоо сайхан бүрдсэн өргөн уудам ногоон талбай бүхий амьд парктай, шөнийн гоёмсог гэрэлтгүүлэгтэй, хэд хэдэн усан сантай, сагсан бөмбөг, гар бамбөг, теннис спортын тансаг талбай, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий фитнес төвтэй аж. Нью-Йоркд эдлэн худалдаж авах болсон шалтгаанаа тэрбумтан Ма байгаль орчныг хамгаалахын тулд оруулж байгаа хувь нэмэр хэмээн тухайн үедээ тайлбарлаж байсан бол АНУ-ын хэвлэлүүд түүнийг “Жак Ма Upstate-д авсан эдлэнгээ амарч тухлах гэр орноо болгох гэж байгаа” хэмээн мэдээлж байжээ. Дашрамд хэлэхэд, түүний хүү, охин хоёр нь АНУ-ын Калифорнийн их сургуульд сурдаг юм байна.


Ма-гийн эдлэн газар Санкт-Режис голоос багагүй зайтай бөгөөд энэ бүсэд хэд хэдэн нуур, горхи их хэмжээний ойтой зэргэлдээ байдаг аж. Хэдийгээр энэ газрыг Нью-Йоркийн захиргаа хамгаалалтад байлгадаг ч ХХ үед эндээс хууль бусаар мод бэлтгэх, уул уурхайн ажил өрнөж байсан зэргээс үүдэн ойн мод болон ундны усны нөөц хорогдсон юм байна. Түүний эхнэрийн ойрын хамаатнууд эдгэшгүй өвчин туссан бөгөөд Ма үүнийг агаарын бохирдолтой холбон үздэг гэнэ. Үүнээс хойш эх орондоо 27 мянган акр газрыг байгалийн нөөцөд шижлүүлэн хамгаалах ажлаа эхлүүлжээ.
Мөн байгаль хамгаалах сан байгуулж гурван тэрбум ам.доллар хандивлаж байсан аж. Энэ талаар “Аlibaba” группын хэвлэлийн төлөөлөгч Wilkinson Wall Street “БНХАУ-ын байгаль орчныг хамгаалах ажилд санаа тавьж байгаа хүний нэг нь Жак бөгөөд энэ нь түүний тэргүүлэх хувьд ихээхэн чухал. Энэ тал дээр ч хүчтэй анхаарч ажиллах болно. Цаашид олон улсад газар худалдан авах бодолтой. Бид нэг гарагт амьдарч, нэг агаараар амьсгалж байгаа болохоор бидний ирээдүй ч бас өөр хоорондоо хамааралтай” гэж хэлж байжээ. Сонирхуулахад, энэхүү мэдээллийг авч байсан зарим хартай монголчууд Асашёорюүгийн зочин газар л сонирхож яваа болов уу хэмээн таамаглаж байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …