Жэки Чаны шинэ кино маш их амжилт олжээ

1469596954_7f68a01d7f1648abgreat

“Мөрөөр нь” гэдэг нэртэй инээдмийн боевик киноны гол дүрд Жэки Чан тоглосон билээ. Хятадад нээлтээ хийсэн даруйдаа энэ кино хоёр хоногийн дотор 62 гаруй сая долларын орлого олжээ. Энэ нь 62 настай жүжигчин эрийн уран бүтээлчийн замналдаа үзүүлж байсан хамгийн өндөр амжилт юм. “Мөрөөр нь” киноны найруулагчаар Ренни Харлин ажилласан байна.
БНХАУ болон АНУ-ын хамтарч бүтээсэн уг киноны зардал 32 сая доллар болжээ. Энэ кино анхлан Малайз, Сингапур, Индонез, Вьетнам, Румын, Болгар улсуудад нээлтээ хийсэн аж. Харин АНУ-д есдүгээр сарын 02-ны өдөр дэлгэцэнд гарна. Нэгэн шударга цагдаагийн дүрийг Жэки Чан амилуулжээ. Түүний дүү нь гэмт этгээдүүдийн гарт ордог. Бүсгүйг аврахын тулд Жэки Чан хамтрагчаараа дэндүү чалчаа америк эрийг арга буюу авахад хүрнэ. Тэр нь түүнд туслах эсэхийг киноноос үзнэ үү.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …