19 настай хүүг 26 удаа хутгалж хөнөөсөн этгээдийг цагаатгалаа

1453792260_asdada

Өнгөрсөн нэгдүгээр сард ганц хүүгээ бусдын гарт 26 удаа хутгалуулж онц хэрцгий аргаар хөнөөлгөсөн ээж Т.Дамдинсүрэн “ТV8” телевизэд ярилцлага өгч хэргийн хэн үйлдсэн, түүнийг нь улсын эмнэлэгт ажилладаг ах болон бусад хүмүүс яаж аргалсан зэрэг талаар маш тодорхой ярьж байсан. Тэгвэл өдгөө энэ бичлэгийг устгаж, хэрэгтний ар талынхан танил талтай, мөнгөтэй хүмүүс байдаг хэмээх Т.Дамдинсүрэний хэлсэн үг үнэн болж байх шиг. Хэргийг сөхвөл,

Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Зургадугаар бичил хорооллын 19 дүгээр байрны орчимд 19 настай залууг 26 удаа хутгалж, онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан. Амиа алдсан П нь ШУТИС-ын оюутан бөгөөд ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг байсан юм. Тэрбээр хичээлийнхээ хажуугаар гар утас зардаг байсан бөгөөд түүнийг Архангай  аймгийн харьяат Б гэгч гар утсыг нь худалдаж авна хэмээн “приус” автомашиндаа суулган авч яваад, Бичлийн орчимд машин дотроо 26 удаа хутгалж амийг нь хохироосон байдаг. Улмаар хүүгийн цогцсыг орон сууцны арк орчимд орхиод, “Өргөө” кинотеатрын хажуугийн замаар машиныхаа гэрлийг асаалгүй явж байхад нь замын цагдаа зогсоосон байдаг.

Сэжигтэн Б өөрийгөө хүнд хутгалуулсан хэмээн замын цагдаад мэдүүлж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж, нуугдаж байгаад талийгаач залуугийн ээжийн гомдлоор баригдаж байсан юм. Тэгэхэд хөзөр тоглоод инээж суусан Б удалгүй сул чөлөөтэй алхаж өдгөө шүүхээс түүнийг гэм буруугүйд тооцон цагаатгалаа. Хачирхалтай нь, 19 настай залууг хөнөөсөн гэм буруутай нь тогтоогдсон Б-г цочирдсондоо хүний амь нас хөнөөсөн хэмээн ийнхүү цагаатгаж байгаа юм байна. Харин талийгчийн ээж Т.Дамдинсүрэний үзэж буйгаар, цочирдсон хүн хүүг маань 26 удаа хутгалж, онц хэрцгий аргаар амь насыг нь хөнөөж, гар хурууг нь хүртэл тасдах учиргүй хэмээж байгаа юм.

Нинж

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …