Д.Зоригтоос өөр хүн олдохгүй нь уу?

6181e24431zorigt.jpg

-С.Баярцогтын МАН дахь хувилбар гэх Д.Зоригт гэж хэн бэ-

Хувийн бизнес гээд байх юмгүй атлаа тэрбумтан болсон хүнийг Д.Зоригт гэдэг. Тиймдээ ч түүнийг Төрөөс төрсөн тэрбумтан-ы тоонд оруулдаг.

2008-2012 оны Засгийн газарт Эрдэс баялаг, эрчим хүчний сайдаар ажиллаж байсан түүнийг ашигт малтмалын хуулийн төсөл болон Тавантолгой, Оюунтолгой зэрэг уул уурхайн томоохон төслүүдийн ажлын хэсэгт нарийн бичгийн даргаар ажиллаж байсан гэдгийг олон нийт мартаагүй.

Монгол Улс Оюутолгойгоос 2023 он хүртэл ашиг хүртэхгүй, С.Баярцогтын хэлсэнчлэн “Музейд тавих гэрээ”-г тухайн үед Д.Зоригт, С.Баярцогт, С.Баяр нарын хүмүүс хийсэн бөгөөд одоог хүртэл энэ гэрээнээс Д.Зоригтыг хувь хүртсэн хэмээн олон нийт болон улстөрийн хүрээнд ил, далд ярьдаг. Тэгвэл 2012 оны сонгуулиар өвдөг шороодсон Д.Зоригт харийн орныг зорьж, өнгөрсөн дөрвөн жил “ичиж” байгаад энэ сонгуулийн өмнөхөн “ичээ”-нээсээ гарсан “амьтан” лугаа гэнэт гарч ирсэн юм. Өнгөрсөн шинэ жилийн өмнөхөнөөс үзэгдэх болсон Д.Зоригт сонгуулийн бэлтгэлээ базаахаар ийнхүү эрт ирсэн бололтой юм даг өнгөрөгч шинэ жилээр Чингэлтэй дүүргийн иргэд сонгогчдыг 300 сая төгрөгөөр Чингис зочид буудалд шинэ жилдүүлсэн.

Эх сурвалжийн мэдээлснээр, Д.Зоригт Чингэлтэй дүүргийн хороо тус бүрээс 150 хүнийг нэг хүний 100 мянган төгрөгийн такстайгаар Чингис зочид буудалд урьж, 300-гаад сая төгрөгийг “хэдэн тэрбум төгрөгтэй хүн” шиг юман чинээ тоолгүй “цацаж”, бийлэгжүү загнасан гэх. Тэгвэл өнгөрсөн дөрвөн жилийг Европын орнуудаар аялж зугаалсан шигээ өнгөрүүлсэн Д.Зоригтод МАН Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын суудал бэлдээд байгаа аж. Д.Зоригтын Эрдэс баялаг, эрчим хүчний яамны сайдаар ажиллаж байсан цаг хугацааны алдаа дутагдлууд одоо ч яригдаж, Оюутолгойн гэрээнээс хувь хүртсэн зэрэг нь одоог хүртэл няцаагдаагүй байхад түүнийг дахин Төрийн өндөр албан тушаал, тэр дундаа түүний хамгийн их хэл аманд өртсөн уул уурхайн чиглэлийн албан тушаалд томилохоор болж байгаа нь Монгол Төрийг, эрх баригч МАН-ыг муухай харагдуулж байна.

МАН-ынхан нэгэн үе Д.Зоригтыг манай намын чадварлаг, өсөх ирээдүйтэй эдийн засагч залуу хэмээн толгойг нь илж, АН-ын С.Баярцогттой адилтган 20 гаруйхан насанд нь Төрийн өндөр албан тушаалуудад ээлж дараалан хайр гамгүй томилж явсан удаатай. Харин хэтэрхий эрхлүүлчихвүү Д.Зоригтыг “эвдэж”, түүнийг ашиг сонирхолдоо хөтлөгддөг, оффшор данс нээдэг С.Баярцогтын “араас орсон” нэгэн болгосон юм. Ямартай ч, хэл аманд өртөж албан тушаал, эрх мэдэлгүй болохоороо хилийн чанад уруу алга болдог, эргээд сонгууль, албан тушаалын сургаар мярайж, чимээгүйхэн гэтдэг иймэрхүү байдал мөддөө арилахгүй нь бололтой дог.

Төгс

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …