Улсад онц их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан гэх нэг их наяд 400 гаруй сая төгрөг /740 сая ам.доллар/-ийн хохиролтой хэмээгддэг Төмөр замын хэрэгт Х.Баттулга болон А.Гансүх нарын хүмүүсийн сэжигтнээр татан шалгаж, улмаар яллагдагчаар татсан тухай хууль хяналтын байгууллагын эх сурвалжууд мэдээлсэн.
Үүнтэй холбогдуулан тэдний хилээр гарах эрхийг нь хориглоод байгаа бөгөөд саяхан А.Гансүх албаны айлчлалаар хил давсан нь ихээхэн шуугиан дэгдээсэн. Тэгвэл Бразилийн Рио-Де-Жанейро хотод болох зуны олимпийн наадамд оролцох жудогийн баг тамирчдыг ахалж буй Х.Баттулгыг онцгойлон авч үзэж хилээр гарах эрхийг нь түр хугацаагаар нээж хил нэвтрүүлсэн байна.
Харин түүнийг Бразилиас ирэхээр нь Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замаас нэг см зам бариагүй атлаа улсын хөрөнгө үрэн таран хийсэн хэрэгт шалгаж хариуцлага тооцох ёстой гэж Ц.Нямдорж МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьсан тухай эх сурвалжууд мэдээллээ. Ямартай ч, одоогийн байдлаар Төмөр замын хэрэгт нэр холбогдсон хүмүүсээс Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ нарын хүмүүс хил даван зугтчихаад байгаа юм.
Төгс