“Мэргэжлийн” Засгийн газар байгуулна гэж амалсан МАН сайд нараа томилж дуусахтай зэрэгцэн дэд сайд нарыг сонгон шалгаруулж эхэлсэн. Мэдээж тэр дунд олны хэл ам дагуулсан нэр дэвшигчид байсан. Ямартай ч, МАН дэд сайд нараа эцсийн байдлаар тодруулж, томилох асуудлыг хэлэлцэхээр боллоо. Зарим талаараа эрх баригч МАН-аас нэр дэвшүүлж буй дэд сайд нар сайд нараасаа илүү чансаатай хүн байгаа нь нууц биш. Тэгвэл МАН-ынхан шахааны, мөнгөний, шагналын , мэргэжлийн гээд 13 дэд сайдыг сонгож УИХ-аар оруулах гэж байна. Ингээд дэд сайдад дэвшсэн нэр дэвшигчдийг танилцуулья.
- Батлан хамгаалах яам Т.Дуламдорж /ОБЕГ-ын дарга асан/
- Барилга, хот байгуулалтын яам М.Батбаяр /архитектор/
- Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам Ё.Отгонбаяр /УИХ-ын гишүүн асан/
- Зам, тээврийн хөгжлийн яам Б.Цогтгэрэл /МАН-ын бүлгийн зөвлөх/
- Уул уурхайн яам Х.Бадамсүрэн /УИХ-ын гишүүн асан/
- Байгаль орчин, аялал жуулчлалын яам Ц.Батбаяр /Зүүний хүчний холбоо/
- Гадаад харилцааны яам ГТэнгэр /Гадаад харилцааны дэд сайд асан/
- Сангийн яам Х.Булгантуяа /МАН-ын нарийн бичгийн дарга/
- ХЗДХЯ Б.Энхбаяр /МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх/
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам С.Мөнгөнчимэг /НАМЗХ-ны нарийн бичгийн дарга/
- ХХААХҮЯ Т.Аубакир
- Эрчим хүчний яам Т.Гантулга /МАН-ын нарийн бичгийн дарга/
- Эрүүл мэндийн яам Л.Бямбасүрэн /Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар/
Нинж