13 дэд сайдаас 10-ыг нь томиллоо

1469748294579a9446db560

Сайдуудаа томилж бүрэн болсон Засгийн газар дэд сайдуудаа томилох асуудлыг хэлэлцэж 13 дэд сайд томилохоос 10-ыг нь томилжээ. Өчигдрийн Засгийн газрын хуралдааны төгсгөлд 10 дэд сайдыг томилж үүрэгт ажилд нь томилсон бөгөөд Гадаад харилцааны дэд сайдад нэр дэвшсэн Г.Тэнгэр /Гадаад харилцааны дэд сайд асан/,  Барилга, хот байгуулалтын дэд сайдад нэр дэвшсэн М.Батбаяр /архитекторч/, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайдад нэр дэвшигч Т.Аубакир нарыг үүрэгт ажилд нь томилоогүй байна. Харин  Засгийн газрын хуралдаанаас дэд сайдаар томилогдсон 10 хүнийг танилцуулахад:

1. Батлан хамгаалах яамны дэд сайдаар Т.Дуламдорж /ОБЕГ-ын дарга асан/

2. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэд сайдаар Ё.Отгонбаяр /УИХ-ын гишүүн асан/

3. Зам, тээврийн хөгжлийн яамны дэд сайдаар Б.Цогтгэрэл /МАН-ын бүлгийн зөвлөх/

4. Уул уурхайн яамны дэд сайдаар Х.Бадамсүрэн /УИХ-ын гишүүн асан/

5. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэд сайдаар Ц.Батбаяр /Зүүний хүчний холбоо/

6. Сангийн яамны дэд сайдаар Х.Булгантуяа /МАН-ын нарийн бичгийн дарга/

7. Хууль зүй дотоод хэргийн яамны дэд сайдаар Б.Энхбаяр /МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх/

8. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэд сайдаар С.Мөнгөнчимэг /НАМЗХ-ны ерөнхий бичгийн дарга/

9. Эрчим хүчний яамны дэд сайдаар Т.Гантулга /МАН-ын нарийн бичгийн дарга/

10. Эрүүл мэндийн яамны дэд сайдаар Л.Бямбасүрэн /Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар/ нарыг тус тус томилжээ.

Төгс

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …