Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум 3 дахь жилдээ “Хотуудын ногоон өсөлт-Эрчим хүчний ногоон шийдлүүд” сэдвийн хүрээнд 2016 оны 08 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна. Форумын хүрээнд байгаль орчноо хайрлан хамгаалах, байгальд ээлтэй ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн бүтээл, бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулан сурталчлах зорилгоор “Хотын ногоон шийдлүүд – 2016” үзэсгэлэн өчигдөр Чингис хааны талбайд нээлтээ хийлээ.
Энэхүү үзэсгэлэнд 50 гаруй аж ахуйн нэгж оролцож, Эко эрчим хүч, Эко цахилгаан, дулаан, Эко тээвэр, Эко үйлдвэрлэл зэрэг сэдээр бүтээгдэхүүнээ танилцуулах юм.