7 хүн амь үрэгдэж, 5 хүн бэртэж гэмтсэн ноцтой осол гарлаа

1956881_856301034414627_3850783537111434454_o

Хавтгайрсан найр наадам, архидалтаас үүдэлтэй авто замын осол, эндэгдэл буурахгүй байна. 1000 хүнд оногдох автын осол, түүнээс үүдэлтэй бэртэж гэмтэж буй хүмүүс болон нас барж буй хүмүүсийнхээ тоогоор дэлхийд тэргүүлдэг Монгол Улс энгийн үед амь үрэгдэж буй хүмүүсийнхээ тоогоор дайн байлдаантай улсуудыг бараг гүйцэж түрүүлэх нь холгүй байгаа.

Хэд хоногийн өмнө “Цэцэг” төвийн урд зам дээр шөнийн 00:00 цагийн үед мотоцикльтэй залууг дайрч амь насыг нь хохироосон Лексус-570-ын жолооч шал согтуу “Би хүн дайраад алчихсан. Тэгээд яадаг юм” гээд цагдаа уруу салаавч өгөнгөө зам дээр завилаад сууж байлаа. Тэгвэл өнгөрөгч баасан гаригт мөн л өөр нэг Лексус-570-ын жолооч Приус маркийн автомашинтай мөргөлдөж, дотор сууж явсан 7 хүний аминд хүрэв.

Эх сурвалжийн өгүүлж буйгаар, хурд хэтрүүлж явсан 570-ын жолооч эсрэг урсгалд орж Приус маркийн автомашиныг мөргөснөөр дотор нь сууж явсан дөрвөн том хүн, гурван хүүхэд нас баржээ. Мөн амь үрэгдсэн хүмүүсийг нэг гэр бүлийн хүмүүс байсан гэв. Харин 570-ын дотор сууж явсан 5 хүн гэмтэж бэртээд л өнгөрчээ. Энэ осол Хүй долоог худгийн замд гарсан бөгөөд осол оройн 20:00 цагийн үед болсон аж.

Төгс

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …