Энерги нь бясалгал хийх үед, спортоор хичээллэх үед гэх мэтээр янз бүрээр цуглардаг ч хотоос зайдуу гарч цэвэр агаар хийгээд нам гүн байдалд байгалийн сайхныг ажин таашаахад хамгийн ихээр цуглардаг. Түүнчлэн дараах байдлаар цуглуулах боломжтой. Үүнд:
- Бүлээн устай ваннд орох нь цусны эргэлтийг сайжруулж сэргээдэг учир энерги ихээр хуримтлагддаг.
- Та хэн нэгэнтэй хамт байхдаа эерэг энерги бусдад халдварладаг гэдгийг байнга санаж явах нь зүйтэй. Жаргалтай хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж аз жаргалыг мэдэр. Хүн зөвхөн сэтгэл санаагаар өөдрөг байх үедээ л эрч хүчтэй байдаг.
- Үдийн хоолондоо нүүрс ус багатай хоол ид.
- Ногоон цай зэрэг байгалийн гаралтай энергийн эх үүсвэр хэрэглэж занш.
- Аль болох эрт унтаж амар.
- Хэрвээ таны ажил үйлс бүтэмжгүй байвал та ямар нэгэн инээмсэглэх шалтаг олохыг хичээгээрэй. Инээмсэглэл таньд бэрхшээлийг давах эрч хүч болон хоромхон хугацаанд алддагдсан энергийг тань нөхөхөд тусална.
- Санаандаа та өөрийгөө аз жаргалтай байгаагаар өвчингүй байгаагаагаар төсөөлөн бод.
- Эерэг үгстэй ном зохиол үгс байнга харж байх.
- Цэнгэг агаарт аль болох удаан бай. Ингэснээр таны бодисын солилцоо сайжирч хорт муу энерги гадагшлах учиртай.
- Бүгдэд эерэгээр ханд. Энэ бол маш чухал. Учир нь сөрөг сэтгэл хөдлөл таны сэтгэл санааны байдалд халдварладаг.
- Урам зориг орохын тулд цоглог хөгжим сонс. Аль болох бөмбөрийн хэмнэл түргэн хүчтэй биттэй дуу сонс.
- Нарны энергийг хангалттай авч бай.
- Дуулж байгаарай. Дуу дуулахад таны организм хүчилтөрөгчөөр дүүрдэг тул сэтгэх процесс сайжирна.
- Мөн инээд дотоод эрхтэнүүдэд массаж болдгийг санаарай.
Эцэст нь өгүүлэхэд бидний ажил үйлс бүтэмжгүй байгаа хийгээд бие сэтгэлийн зовлон зовиур юунаас үүдэлтэй вэ гэхээр бидний хуримтлуулж буй энергээс үүдэлтэй. Бид сайн энерги цуглуулах тусам бидний урагшлах зам гэрэлтэх болно. Шинжлэх ухаан хурдацтай өсч буйн хирээр эмгүй эмчилгээг хүмүүс чухалчилж байна. Тэгвэл эмгүй эмчилгээ гэж бидний хуримтлуулах эерэг энергийн үйлчлэл юм.