Олимпын наадмын дөрөв дэх өдөр 8 сарын 9-нд Монголчууд омогшиж чадлаа. Доржсүрэнгийн Сумъяа мөнгөн медаль хүртэж баг тамирчдынхаа урам зоригийг бадрааж чадлаа.
Өнөөдөр манай улсаас таван тамирчин эхний тэмцээндээ оролцоно. Өнөөдөр Жүдо бөхийн хоёр тамирчин 22:00 цагаас эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Ц.Мөнхзаяа, эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд О.Ууганбаатар нар Риогийн татамид өрсөлдөх юм.
Тэгвэл спорт гар бууны 25 м-н дасгалд О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул нар өрсөлдөнө.
Манай ширэн бээлийтэнүүдээс Д.Отгондалай өнөөдөр ээлжит тулаанаа хийхээр болжээ.
Баг тамирчиддаа Амжилт хүсье. Өнөөдөр Монгол Улсын төрийн дуулал эгшиглэж, Алтан соёмбот далбаа мандах болтугай.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл
