Нийслэлийн засаг дарга орлогч нараа томиллоо

p1apmo62d7636ik8n0stvm17qn1

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 8 тоот тогтоолоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг баталсан. Энэхүү тогтоолоор нийслэлийн удирлагын бүтцийг нийслэлийн Засаг дарга  2 орлогч,  2 төслийн удирдагчтай байхаар баталжээ. Төслийн удирдагчид нийслэлийн Засаг даргын орлогчийн статусаар ажиллах юм. Уг бүтцийн дагуу нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогчоор НИТХ-ын тэргүүлэгч П.Баярхүүг, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогчоор НИТХ-ын тэргүүлэгч Ж.Батбаясгаланг томилолоо.  Харин  нийслэлийн Гэр хорооллын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан төслийн удирдагчаар НИТХ-ийн төлөөлөгч Ш.Анхмаа, Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслийн удирдагчаар нийслэлийн МАН-ын дэд дарга Д.Энхтөр нарыг томилов гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …