Т.Дамдинсүрэн: Хэрэгтнийг өөрийгөө удирдах чадвартай байсан гэсэн

8-9-5_700x700

Баянгол дүүрэгт 19 настай залууг 26 удаа хутгалж амийг нь хөнөөсөнхэрэг өнгөрсөн оны арваннэгдүгээрсард гарчээ. Шүүх хурал өнгөрсөнсард болж хэргийг үйлдсэн Б-гаргагүй хамгаалалт хийсэн хэмээнүзэж хэрэгсэхгүй болгожээ. Хэргийнмөрдөн байцаалт, шүүх ажиллагаагшударга бус болсон хэмээнталийгаачийн ээж Т.Дамдинсүрэнярьж байна. Түүнээс зарим зүйлийгтодрууллаа.

Хүү тань амиа алдсан хэргийгшүүхээс аргагүй хамгаалалт гэжүзжээ. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Хэ­рэгтэн н.Буяннэмэх өнгөрсөн арван­­нэгдүгээр сарын 28-нд хүүг минь 26 удаа хутгалж тарчлааж хө­нөөсөн. Тэгээд гарааш­нуудын дунд хаячихаад өөрийгөө хутгалсан гэж хар­даж байгаа. Тэр үед Бичил хороололд гэрэлгүй автомашинтай явж байхад нь цагдаа зогсооход хэ­рэгтэн “Намайг хүн хут­галчихлаа” гэсэн байгаа юм. Энэ бол худлаа. Хүүг минь хөнөөчихөөд хэргээс мултрахын тулд өөрийгөө хутгалсан. Шинжээчид ч тэгж үзсэн. Цагдаа анх зогсооход машин дотор хутга нь байсан гэсэн. Ийм хэргийг шүүгч улайм цайм цагаатгачихлаа. Таньдаг шүүгч нь байсан бололтой. Өөр бас нэг хардах үндэслэл нь эхлээд СЭМҮТ-ийн эмч нар хэрэгтнийг хэргийг үйлдэх үедээ өөрийгөө удир­дан жолоодох чад­вартай байсан гэж дүгнэлт гаргасан. Гэтэл н.Буяннэмэх батлан даал­­­тад гарсны дараа эмч нарыг өөрчлүүлж, шинэ гурван эмчээр “Өөрийгөө удирдах чад­­варгүй байсан” гэж акт гаргуул­сан. Энэ хэрэгт эмч, цагдаа, шүүгч нар бүгд нэг талд ажилласанд гомдолтой байна. Угаас хэрэгтний ар гэрийнхэн танил тал ихтэй хүмүүс юм билээ.

Мөрдөн байцаалтын явцад хэргийн зүйл ангийг өөрчилсөн гэв үү?

-Анхнаасаа хэргийг Эрүүгийн хуулийн 91.1 гээд хүний амь хөнөөсөн гэж зүйлчилж шалгаж яллагдагчаар татсан. Тэр үедээ мөрдөн байцаагч надад “Эхнэр гадагшаа явах гээд мөнгө төгрөг хэрэгтэй байна” гэж шууд бус утгаар мөнгө нэхсэн. Би ч боломжгүй гэдгээ хэлсэн. Гэтэл төд удалгүй 15-25 жилийн ялтай зүйл ангийг нь таван жилийн ялтай зүйл ангиар өөрчилсөн байсан. Хэрэгтэн хууль, шүүхийн  байгууллага, хэрэгтэн хоёрын хооронд ашиг со­нирхлын зөрчилтэй гэж хардах олон үндэслэл байгаа. Тухайлбал, хэрэг шүүхэд шилжээд долоо, найм хоноод л шүүх хурал зарлагдсан. А.Алтанхуяг шүүгч амрахаасаа өмнө энэ хэргийг шийднэ гэсэн юм билээ. Тэгээд н.Буяннэмэхийг цагаат­гачихаад амралтаа ав­сан. Шүүх хурлын про­цессоос ч хэрэгтний талд үйлчилж байгаа нь илт ажиглагдаж байсан. Тиймээс шүүгчийг АТГ-т шалгуулахаар гомдол гаргах гэж байгаа. Мөн хэргийн талаар давж заалдана.

Шүүхийн шийдвэрээр бол хүү тань хэрэгтнийг дээрэмдэхийг оролдсон юм биш үү?

-Хүү маань ШУТИС-ийн III курсийн оюутан, 19 настай байсан. Хичээлийнхээ хажуугаар караокед бармен хийдэг. Ажил хийгээд утас аваад түүнийгээ ломбардад тавь­чихсан байсан юм билээ. Түүнийгээ зарах гэж явж байгаад харамсалтайгаар амиа алдсан. Хүү минь их томоотой. Түүнийг анги хамт олон, найз нө­хөд нь шүүх хурал дээр гэрчилсэн.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …