Б.Батцэнгэл: Хүүхэд вакцинаас болж эндээгүй

nyrai_huuhed-middleСүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгийн эмч нар 4 сартай ихэр хүүхдүүдэд вакцин хэмээн андуурч, буруу тариа хийсний улмаас амийг нь хөнөөсөн хэрэг гарчээ гэсэн мэдээлэл гарсаар байгаа. Тиймээс энэ талаар Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэлээс тодрууллаа.

 Эмч нар буруу тариа хийж, хоёр ихэр хүүхдийн амь насанд хүрлээ гэх мэдээлэл өнөөдрийг хүртэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдлаа. Үнэхээр ийм зүйл болсон юм уу?

Анх энэ сарын 8-ны өглөө “Аминхолбоо” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Н.Сэлэнгэ эмч над руу залгаад Залуу.ком сайт дээр Дархан-Уул аймгийн эмч нар хоёр ихэр хүүхдэд буруу тариа хийж амь насыг нь хөнөөсөн гэсэн материал гарсан байна. Та уншсан уу гэж асуусан. Тухайн үед би ажилтай явж байсан болохоор уншиж амжаагүй байж байгаад ажил дээрээ ирээд хартал яахын аргагүй Залуу.ком сайт дээр тийм зүйл гарсан байсан. Үүний дагуу Залуу.комын  доор байрлах холбогдох утсаар нь залгатал “манайх олон түмний анхаарал татсан мэдээллүүдийг сайтдаа гаргаж, түгээдэг. Наад мэдээллийн чинь үнэн бодит байдлыг бид хариуцахгүй. Манайх wikimon.mn сайтнаас авсан. Та нар тэндээс асуу гэсэн. Тэгэхээр нь wikimon.mn сайт руу ярихад утсаа аваагүй.

Вакцинаас болж хүүхэд эндсэн тохиолдол гарсан юм уу?

Энэ сарын 8 буюу тухайн өдөр би амралтаа дуусгаад дөнгөж ажилдаа орж байсан учраас асуудлыг нарийвчлан судалсан. Бүх өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дарга нар, нэгдсэн эмнэлэгийн ерөнхий эмч нартай уулзаж, вакцинд орсон хүүхдүүдэд сэтгүүлчдийн бичээд байгаа шиг хүндрэл гарсан эсэх талаарх бүх мэдээллүүдийг гаргаж ир гэсэн үүрэг даалгавар өгсөн. Тэгээд гаргаад иртэл 7 дугаар сарын 1-нээс 8 дугаар сарын 8-ны хоорондох хугацаанд хүүхдэд буруу тариа хийж андуурсан, вакцин хийлгээд хүндэрч амь нас нь эрсдсэн тохиолдол гараагүй байсан.

Хүүхдэд вакцин хийсэн ч андуурсан, амь нас нь эрсдсэн зүйл байхгүй гэж ойлгож болох уу?

Болно. Манай өрхийн эрүүл мэндийн төвийн дарга хэлэхдээ “манай хоёр ихэр нярай хүүхэд вакцинд орохын хувьд орсон. Ихрүүдийн нэг нь орсон гэсэн. Ингээд энэ асуудлыг бид өшөө цааш нь судлах шаардлага гарч судалсан. Тэр хоёр ихэрийн тухайд Э.Т, Э.У гэдэг хоёр хүүхэд байсан. Энэ 2 хүүхэд нь энэ оны 04 сарын 29-нд Дархан уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн  төрөх тасагт хугацаанаасаа 2 сарын өмнө төрсөн. Төрчихөөд  8 хоногийн турш төрөх тасгийн нярайн хэсэгт эмчлэгдэж байгаад 9 дэх хоногоосоо өнгөрсөн 7 сарын  6-ны өдөр хүртэл ЭХЭМҮТөвийн дутуу нярайн тасагт эмчлэгдэж байгаад Дарханд гэртээ ирсэн байсан. Ингээд өнгөрсөн 7 дугаар сарын 17-нд Э.У гэдэг хүүхэд эхний вакцины тунг хийлгэсэн. Харин ихрийн өрөөсөн болох У.Т нь дараа нь буюу 7 дугаар сарын 31-нд вакцины эхний тунг хийлгэж, шөнөдөө халуурч уйлагнаж тайван бус хоносон. Ингээд 8 дугаар сарын 1-нд “Аминхолбоо” өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн эмчдээ үзүүлээд 16 цаг 15 минутанд аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт биеийн байдал хүндхэн ирж хэвтсэн. Эмчилгээ хийгдэж биеийн байдал сайжирсан. Одоогоор нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлэгдэж байгаа. Үүний дараа буюу 8 дугаар сарын 8-ны өглөө буруу вакцин хийж хүүхдийн амь насанд аюул учруулсан гэсэн мэдээлэл гарсантай холбоотойгоор Хүүхдийн тасгийн эмчээс тодруулж асуухад, “тухайн хүүхдийн биеийн байдал сайжирсан, өнөөдөр эмнэлэгээс гарах ёстой. Гэхдээ хэвлэл мэдээллээр ташаа мэдээлэл гарсан юм бол энэ хүүхдийг хэсэг ажиглая” гэж Хүүхдийн тасгийн эмч хэлсэн.

7 дугаар сарын 1-нээс хойш хичнээн хүүхэд вакцин хийлгэсэн бэ?

Бид мэдээлүүдийг илүү нарийвчлах үүднээс бүх өрхийн эрүүл мэндийн төв, сумын эмнэлгүүдээсээ 7 дугаар сарын 1-ээс 8 дугаар сарын 8-ныг хүртэлх хугацаанд вакцинд орсон бүх хүүхдүүдийн нэрсийг гаргуулсан. 2 ихэр хүүхэд эндсэн гэж бичээд байгаа.  7 дугаар сарын 1-ээс 8 дугаар сарын 8-ны хооронд 2 ихэр 8 хүүхэд вакцинд орсон байсан.  8 буюу 15 хүүхэд вакцинд орсон гэсэн үг. Үүнээс 7 ихэр нь буюу 14 хүүхэд вакцин хийлгэснээс үүдсэн ямар нэгэн хүндрэл өгөөгүй. Гэртээ аав ээж, өрхийн эмчийнхээ хяналтанд байгаа. Хүүхэд вакцинд ороод эндсэн тохиолдол байхгүй. Оны эхний 8 сарын байдлаар Дархан-Уул аймагт нийт 21 ихэр хүүхэд төрсөн. 21 буюу 42 хүүхэд гэсэн үг. Эрүүл мэндийн яамнаас мэдээллийн нэмэлт тодруулга хийхэд Эрүүл мэндийн яаманд 2013 оны 8 сарын эхний үеийн нэмэлт мэдээллийг өгсөн.

Эцсийн байдлаар уу?

Бид дахиад өнгөрсөн бямба гарагт төрөх дээр нярайн вакцинд орсон бичиг баримтуудыг дахиж шүүж, дахин судалгаагаар нягталсан. Өрхийн эмнэлэгүүдийг ч мөн адил нягтлахад ямар ч асуудал гараагүй. Өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймагт ямар нэгэн байдлаар хоёр ихэр нярай хүүхдэд вакцин тариа андуурч хийж, амь насыг нь хөнөөсөн асуудал гараагүй. Өчигдөр манай эмнэлэг дээр “Өдрийн сонин”-ы сэтгүүлч ажилласан. Тус сэтгүүлч надаас ярилцлага авч, “Аминхолбоо” өрхийн эмнэлэг болон цагдаагийн газраас мэдээлэл авсан.

Буруу, ташаа мэдээлэл цацсан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд залруулга хийсэн үү?

Бид энэ хугацаанд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг судалж үзлээ. Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн 11, 12, 13 дугаар зүйлд худал, ташаа мэдээлэл өгсөн тохиолдолд тухайн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад хариуцсан байгууллага нь хариуцлага тооцно. Мөн худал ташаа мэдээлэл өгсөн хэвлэл мэдээллийн байгууллага нь залруулга хийж, тухайн байгууллага, эмч, эмнэлэгийн байгууллагын нэр хүндийг унагаасан бол эргүүлэн мэдэгдэж, хариу үйл ажиллагаа явуулах ёстой юм байна. Ямар ч л байсан олон олон эмч, эмнэлэгийн мэргэжилтнүүдийн нэр хүндийг унагаалаа. Тэгэхээр бид Өнөөдөр сонин, Улс төрийн тойм, Монголын үнэн сонинуудад албан ёсоор, баталгаат шуудангаар бичгээ явуулсан байгаа. Вакцин дархлаажуулалт гэдэг бол халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх өвөрмөц аргад тооцогддог. Энэ нь Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөж явдаг зүйл. Гэтэл хэвлэл мэдээллийн байгууллагууд худал, ташаа мэдээлэл цацсанаар эцэг эхчүүд буруу ташаа ойлгож вакцин дархлаажуулалтанд хүүхдээ хамруулах хамралтын тоо буурах магадлалтай. Тийм учраас бид үүн дээр буруу, ташаа мэдээлэл цацсан хэвлэл мэдээллийн байгууллагууд залруулга хийх ёстой гэж үзэж байна. Тэр дундаа  society.time.mn сайтын сэтгүүлч Д.Чингүү, ipost.mn сайтын сэтгүүлч Т.Болорцэцэг нар Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн байгууллагын нэр хүндийг унагаагаад зогсохгүй, ЭМЯ, эмч, эмнэлэгийн мэргэжилтнүүдийн нэр хүндийг унагаасан. Тиймээс эдгээр сэтгүүлчид хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийнхаа дагуу хариуцлага хүлээж, мэдэгдэх байх гэж бодож байна. Өнөөдрийн байдлаар зарим сайтууд залруулгаа хийж, сайтдаа тавьсан байгаа.

                                                                                                                                                                                                                        Эх сурвалж: Aravt.mn

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …