Таван амтны ач тус

ac8ceccda20e74d8601b567bfaeca7c8_1200

Хүний идэж ууж буй зүйлс ерөнхийдөө халуун, исгэлэн, гашуун, чихэрлэг, шорвог гэсэн таван амттай байдаг. Тэгвэл эдгээр таван амт нь тус бүртээ өөр өөрийн гэсэн ашиг тустай байдаг аж. Таван амтаар хүний зүрх, элэг, дэлүү, бөөр, уушги таван цулыг тэтгэж хий, цусыг нөхөн төлжүүлж болдог учраас тавуулаа амьдралд зайлшгүй чухал хэрэгцээтэй юм.

1. Халуун амт (халуун ногооны амт)
Цус хийн гүйдлийг идэвхжүүлж хийн бөглөрөл цусны бүлэгнэлийг арилгадаг. Гэвч энэ төрлийн амт нь сэдрээх чанартай тул хэтрүүлэн идвэл уушгины хийг хөөрүүлж, хошгононы сүвийг хорcгодог тул шамбарам болон ходоод, 12 нугалаа гэдэсний сүвний үрэвсэл, залгиур хоолойн өвчтэй хүмүүс бага хэрэглэвэл зохино.

2. Исгэлэн амт
Исгэлэн амтат идээ нь элэгний үйл ажиллагааг идэвхжүүлж элэгний зарим төрлийн өвчнөөс сэргийлдэг. Гэвч исгэлэн амттаныг хэтрүүлэн идвэл хоол боловсруулах эрхтэн хямарч болзошгүй. Ялангуяа ходоодны хүчил ихтэй, үе мөчний буюу бөөрний дутагдалтай хүмүүс ийм амттанд хэт шунах хэрэггүй.

3. Гашуун амт
Ийм төрлийн амттан нь хөөрлийг намжааж, шээс туух үйлчилгээ үзүүлнэ. Өтгөн хатдаг хүмүүс гашуун амттай зүйлийг бага хэрэглэвэл зохино. Хэтрүүлэн хэрэглэвэл зүрх дэлсэх , дотор муухайрах зэрэг шинж илэрч болно.

4. Чихэрлэг амт
Чихэрлэг амттан нь хий, цусыг төлжүүлэх, мах булчинг тавируулах, хордлого тайлах зэрэг үйлчилгээтэй.
Гэвч чихэрлэг амттаныг хэтрүүлэн хэрэглэвэл цусан дахь чихрийн хэмжээ нэмэгдэж хэт таргалж болзошгүй. Иймд тарган хүмүүс чихэрлэг амттанд шунах хэрэггүй юм.

5. Шорвог амт
Шорвог амт нь хүний биеийн цус хөлсөнд зайлшгүй шаардлагатай бодис юм. Гэвч хэтрүүлэн хэрэглэвэл зүрх бөөрний үйл ажиллагаанд хүндрэл учруулах, цусны даралтны хэм алдагдах өвчин уусгэж болзошгүйг анхаарах хэрэгтэй.

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …