Хүн болгон мөрөөддөг ч мөрөөдөлдөө хүрч чаддаг нь цөөн. Энэхүү эмэгтэйг Мария Петтерссон гэдэг бөгөөд Шведийн нисэх хүчинд ажилладаг. Тэрээр спортоор хичээллэж, олон орноор аялж, өөрийнхөө хүссэн бүхнийг хийж чаддаг эмэгтэй юм. Сүүлийн үед түүнийг дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүс сонжих болжээ.
Учир нь олон орноор аяласан зураг, иогоор хичээллэж буй уян бие, гоо үзэсгэлэнт байдал, онгоцон доторх зургуудыг харсан дагагчид нь “тэр чухам хэн бэ?” гэдгийг мэдэхийг хүссэн байна.
Мария Петтерссон нь энгийн нэгэн онгоцны жолооч, иогоор хичээллэж, амьдралын сайхныг мэдэрч чаддаг эмэгтэй гэдэг нь олон нийтэд ил болжээ. 32 настай Ryanair нисэхийн жолооч бөгөөд цөөнгүй жил ажиллаж байгаа гэнэ.
Тэрээр “Би ажилдаа маш их хайртай бас дуртай” хэмээн хэлсэн байна. Өөрийнхөө нисэж буй ховор агшнуудыг инстаграм хуудаснаа байнга тавьдаг нь олон дагагчтай болсоор байгаа юм.
emegteichuud.mn