О.Баасанхүү МАХН-ын дарга болбол, МАХН Монголын улстөрийн №1 хүчин болох уу

527-1352256517Top

МАХН-ын дарга Н.Энхбаярыг онохоосоо алдах нь их байхад үргэлж хажууд нь байсан О.Баасанхүү гишүүн өнгөрсөн сонгуулиар МАХН-аас УИХ-ын гишүүнээр сонгогдсон цорын ганц хүн болсон билээ. Нэгэн үе мандаж явсан Н.Энхбаярын улстөр одоо дууссан гэдэг нь өнгөрсөн хэдэн жилийн үйл явдлаас харагдлаа. Хамгийн сүүлд, МАН-тай нэгдэх сайхан боломжийг өөрийн гараар үгүй хийсэн Н.Энхбаяр одоо харамсаад ч барахгүй байгаа нь тодорхой. Түүний хувьд улстөрийн карьер нь ингээд дуусч байна.

Гэхдээ УИХ-д суудалтай намын хувьд Н.Энхбаярт 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломж бий. Бас үүнийгээ ч ашиглахыг хүсч буй. Харин Н.Энхбаярт хамгийн их даруулж, тиймдээ ч өнгөрсөн Засгийн газрын бялуунаас хүртэж чадаагүй МАХН-ын УИХ дахь цорын ганц гишүүн болсон О.Баасанхүү одоо Н.Энхбаярын эцсийн найдвар болчихоод буй. МАНАН-гийн хувьд Н.Энхбаярыг улстөрөөс нэгмөсөн зайлуулж, МАХН хэмээх улстөрийн хүчинг улстөрийн тавцнаас бүрмөсөн арчих хүсэлтэй байгаа. Тиймдээ ч хоёр намын зүгээс О.Баасанхүүг намдаа элсэхийг ятгаж, тэр ч бүү хэл сайдын суудал хүртэл амлажээ. Гэсэн ч О.Баасанхүү намдаа үлдэхээр шийдээд байгаа бололтой.

Гэхдээ энэ бүхэн Н.Энхбаяраас ихээхэн хамааралтай. Тэрбээр Н.Энхбаяр даргыгаа намын даргын албан тушаалаа огцрохыг шаардаж байгаа бөгөөд магадгүй түүний оронд өөрөө намын дарга болохыг хүссэн бололтой. О.Баасанхүү үнэд орсоныг ойлгож байгаа, гэхдээ түүнд намын даргын албан тушаалыг МАХН-ын тийм ч амархан өгчихгүй нь тодорхой. Тиймээс О.Баасанхүү улстөрд ахихгүй болсон Н.Энхбаяр МАХН-д гавьяа болохоосоо илүү гай болж байна хэмээн түүнийг зайлуулах ажлаа эрчимжүүлжээ. Мөн Н.Энхбаярыг хаан лугаа үзэж, түүнийг намын дарга хэмээх хаан ширээнд залсан аятай шүтдэг намынхаа Гүйцэтгэх товчоог бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой. Бага чуулганы бүрэлдэхүүнийг шинэчлэн гаргаж яаралтай  хуралдуулах ёстой, намын бүх удирд­лагууд огцрох ёстой” хэмээсэн юм. Хэрвээ Н.Энхбаярын хувьд намын даргаасаа огцорвол 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль “будаа болж”, улстөрийн карьер нь өндөрлөнө.

Түүний хувьд улстөр хийдэг хөг нь өнгөрсөн ч “гомдлын мөр” 2017 онд үзээд алдах санаа бий. Тиймээс О.Баасанхүү тийм ч амархан зайгаа тавиад өгчихгүй байх. Харин 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа бол байж болох юм. Нөгөө талаас О.Баасанхүү арай 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд үзэх гээгүй байгаа гэх хардлага төрж байгаа юм. Магадгүй мань эр “Эрдэнэтийнхэн бүгд намайг дэмжинэ” хэмээн тооцоолж байж болох л юм.

Хамгийн гол нь, О.Баасанхүү Н.Энхбаярыг огцрохыг шаардаж, намынхаа Гүйцэтгэх товчоог бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардсан ярилцлагадаа МАХН-д Монголын улстөрд хоёр дахь, цаашлаад нэг дэх хүчин болох алтан боломж бий хэмээсэн нь Н.Энхбаярыг огцруулж, түүнийг намын даргаар тавибал МАХН Монголын улстөрийн хоёр дахь цаашлаад №1 нам болох аж. Мөн тэр алтан боломж нь Н.Энхбаярт “алтнаас ч үнэтэй” болчихоод О.Баасанхүү гэнэ.

Төгс

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …