Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

тахиа(16)

Өнөөдөр аргын тооллын 2016 оны наймдугаар сарын 19. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Намрын тэргүүн улаан бич сарын шинийн 16. Сугар гараг.  Чөдөр одтой, нэг цагаан мэнгэтэй, харагчин тахиа өдөр.

Өдрийн наран 5 цаг 55 минутад мандан, 19 цаг 57 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Ugluu-logo-7-1-13

Санал болгох мэдээ

Зурхай: Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 02. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …