Ц.Нямдорж: АСЕМ нэрийдлээр тусгай хамгаалалттай газарт хувийн барилга барьж, газар залилсан байж болзошгүй

olloo_mn_1471511685_nyamdorj1

УИХ гишүүн Ц.Нямдорж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад тусгай хамгаалалттай газарт баригдаж буй обьектын талаар албан бичиг хүргүүлжээ.

Албан бичигт:

“Их Тэнгэр цогцолборын зүүн талд төрийн тусгай хамгаалалт бүхий газарт “АСЕМ”-ын хуралд зориулсан гэх нэрийдлээр нэгэн барилга баригдаж эхлээд нэлээдгүй хугацаа өнгөрч байна. “АСЕМ”-ын хурал зохион байгуулагдаж дууссан боловч одоо болтол уг барилгын ажил үргэлжилж байна.

Эндээс үзвэл “АСЕМ”-ын хурал зохион байгуулах бэлтгэл хангах нэрийдлээр тусгай хамгаалалттай газарт хувийн барилга байгууламж барьж, хэрэг дээрээ тэндээс газар залилсан байж болзошгүйбайна.

Иймд уг асуудлыг шалган хууль бус, албан тушаалаа урвуулсан болон залилангийн шинжтэй үйлдлийг таслан зогсоож дүнг танилцуулахыг хүсье” гэжээ.

770075_DSC_1331_x974

Нинж

Ugluu-logo-7-1-13

Санал болгох мэдээ

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэжээ

​Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж …