Ивээл ба харш жилээ мэддэг үү

chinese-zodiac

Алив хүмүүн 12 жилийн аль нэгэнд хүний төрлийг олох агаад тэдгээр жил хоорондоо ивээл, харш хийгээд найран адилсах зэрэг холбоо шүтэн барилдлагатай ажээ.

Ивээл жил:

Билгийн тооны 12 жил зурхайн ёсоор гурав гурваараа ивээл жил болдог. Үүнд:

Хулгана   Луу    Мич;

Үхэр   Могой    Тахиа;

Бар   Морь   Нохой;

Гахай   Туулай   Хонь Эдгээр ивээл жилд төрсөн хүмүүс хоорондоо гэрлэх, үерхэж нөхөрлөх, аян зам, ан авд явах зэрэг алив зүйлийг хамтран бүтээхийн цагт хэн хэндээ ээл ивээлтэй хэмээн үздэг. Ивээл жилтнүүд өвөр хоорондоо эе эвтэй, гар, ганзага нийлэх учир зорьсондоо хүрч чадна.

Гэвч ивээл жилтэн л бол өвөр хоорондоо зөрчил бэрхшээл огт үгүй, санасан бүхэн аяндаа бүтнэ хэмээн хөнгөн хялбар ухаарч үл болно. Төрсөн жил нь ивээл боловч жилийн махбод харш бол тэдгээр хүмүүсийн хооронд таарч тохирохгүй хийгээд элдэв харшлах, зөрчилдөх зүйл бишгүй гарахыг анхаарууштай. Тухайлбал, төрсөн жилийн махбодын гал ус хоёр, гал төмөр хоёр, ус шороо хоёр, мод шороо хоёр харш учир ивээл жилтэй боловч зөрчил бэрхшээл учирч болно.

Харш жил

Билгийн тооны 12 жил дөрөв дөрвөөрөө харш жил болдог. Үүнд:

Бар  Мич  Могой   Гахай

Үхэр  Хонь  Луу  Нохой Тахиа

Туулай  Морь   Хулгана

Эл харш жилтнүүд хоорондоо гэрлэх, аян замд явах, ан авд мордох, алив үйл бүтээх, арилжаа худалдаа хийхэд хүсэл зорилго, ажил үйлсээ хамтатгаваас санаа сэтгэл нийлэхгүй, бие биенээ ил далд харилцан үгүйсгэх, гадуурхах, марган тэмцэлдэх, улмаар тэрслэн дайсагнах ааш авир гаргаж болзошгүй тул зорьсон үйлс бүтэхгүй, эс бөгөөс элдэв саад тотгор учрах нь олонтаа бөлгөө.

Гэлээ ч харш жилтэй хүн бүр өвөр хоорондоо алив бүхнээрээ нийцэхгүй хэмээн хатуу бодож, үзэж үл болно. Харин махбод нь харш бол элдэв зөрчил, саад бэрхшээл учирч болзошгүй.

Ugluu-logo-7-1-13

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …