Ж.Чулуунбат, O.Үйтүмэн нар өнөөдөр барилдана

7b4663e4fd5bda93great

Зуны олимпийн “Рио-де-Жанейро-2016” наадмын эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээний хоёр дахь өдөр болох 86, 125 кг-ын жингүүдийн бөхчүүдийн сугалаа гарчээ

86 кг-ын жинд 19 бөх өрсөлдөж байна, “А” хэсэгт 8, “Б” хэсэгт 11 бөх таарчээ.

“Б” хэсэгт орсон олон улсын хэмжээний мастер О.Үйтүмэн нэгдүгээр тойрогт болгарын бөх, дэлхийн аварга Михаил Петров Ганевтай сугалаа таарчээ. Түүний ялбал дараагийн тойрогт ираны бөх, ДАШТ-ний хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга Ариреза Мохаммад Каримитай барилдах магадлалтай байна. Энэ хэсэгт туркийн бөх, ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт Селим Яшар-Кортоев, кубын бөх, ДАШТ-ний хошой мөнгөн медальт Рейнерис Перес Салас, БНСУ-ын бөх, азийн спортын наадмын хүрэл медальт Гванюк Ким, АНУ-ын бөх Жден Михаил Тбору Кокс, казахстаны бөх, азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт Аслан Кахизе зэрэг шилдэг бөхчүүд мөн орсон байна.

“А” хэсэгт оросын бөх, дэлхийн хошой аварга, европийн спортын наадмын болон тивийн аварга Абдулрашид Садуллаев, азербайжаны бөх Магомедгажи Хатиев, гүржийн бөх, ДАШТ-ний хүрэл медальт Сандро Аминишвили, унгарын бөх, европийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Иштван Вереб, Пуэрто-Рико улсын бөх, олимпийн мөнгөн медальт Жайме Эмпиналь нарын бөхчүүд орсон байна.

125 кг-ын жинд 20 бөх өрсөлдөж байна, “А” хэсэгт 8, “Б” хэсэгт 12 бөх таарчээ.

“А” хэсэгт орсон олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат нэгдүгээр тойрогт туркийн бөх,ДАШТ-ний хүрэл, хошой алтан медальт, Зуны “Универсиад” наадмын аварга, европийн спортын наадмын аварга, тивийн 3 удаагийн аварга Таха Акгультай барилдана. Түүнийг хожсон тохиолдолд Казахстаны бөх, Азийн спортын наадмын мөнгө болон тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Даулет Шабанбай, беларуссын бөх Ибрахим Саидау хоёрын аль ялсантай нь хүч үзнэ. Энэ хэсэгт армяны бөх Деван Берианизе,  хятадын бөх, армийн дэлхийн аварга, азийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Живей Дэнг, унгарын бөх европийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хошой хүрэл медальт Даниэль Лигети нар байна.

“Б” хэсэгт азербайжаны бөх, ДАШТ-ний мөнгө, хүрэл, Европийн спортын наадмын хүрэл медальт Жамаладдин Магомедов, оросын бөх, олимпийн хүрэл медальт, ДАШТ-ний 5 алт, хошой хүрэл медальт, европийн 3 удаагийн аварга Билял Махов, гүржийн бөх, ДАШТ-ний хошой, европийн спортын наадмын хүрэл медальт Гено Петрашвили, ДАШТ-ний хошой хүрэл медальт, оюутны дэлхийн аварга, Пан-Америкийн спортын наадмын болон Пан-Америкийн хошой аварга Тэрвэл Длагнев, ираны бөх, олимпийн хүрэл, ДАШТ-ний хүрэл, хошой мөнгөн медальт, азийн аварга Комейл Хемат Гасеми,  украиний бөх, ДАШТ-ний болон европийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт Ален Засеев, киргизийн бөх, азийн аварга шалгаруулах тэмцээний алт, 3 хүрэл медальт Айлаал Лазарев нар өрсөлдөхөөр болжээ.

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …