Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

hulgana111

Өнөөдөр аргын тооллын 2016 оны наймдугаар сарын 22. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Намрын тэргүүн улаан бич сарын шинийн 19. Сумъяа гараг. Дэлгэрүүлэгч одтой, долоон улаан мэнгэтэй улаан хулгана өдөр.

Өдрийн наран 5 цаг 59 минутад мандан, 19 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн.

Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө хэмээжээ.

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …