Хонины ордны хувийн амьдрал адал явдлаар дүүрэн байна

e21586ec93ebf4ac950adb9aa0b234af_1465607342

ХОНЬ (3/21-4/19)

Хувийн амьдрал адал явдлаар дүүрэн байна. Хайр дурлалын асуудлуудтай тулгарна. Иймээс сонголт хийхэд тевөгтэй болно. Бүх хүн баяр баясгалан дүүрэн байх тул тохиолдлын чанартай танилаас болгоомжил. Үйл явдлыг яг байгаагаар нь хүлээн авна. Сээтгэнэсэн нөхцөл байдлаас хол байж, өөрийн сэтгэл хөөрлөө барьснаар ажлын хамт олон танилуудтайгаа харилцаагаа муутгахгүй болно. Санхүүгийн бэрхшээл үүснэ.


ҮХЭР (4/20-5/20)

Энэ ордны эмэгтэйчүүд угийн хэрсүү болохоор хэл яриа үг хэллэг, хийж буй үйлдлээ хянахыг зөвлөж байна. Та өнөөдөр зохистой ухаалаг хэмнэлт хийж чадсанаар багагүй хэмжээний хуримтлал өөртөө үүсгэж чадна. Ажлын албан тушаал дээр нэг шат буурах магадлалтай байна. Өдрийн хоёр дахь хагаст хов живээс болоод таагүй үйлдэл тохионо.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Сайхан өдөр. Цагийг тооцоолдог байдал тань өнөөдөр бага зэрэг буруу байна. Замаасаа хазайхгүй төлөвлөгөөгөө дага. Жижигхэн зүйлийг нь үр дүнтэй болгохдоо цаг заваа их зарцуул. Хурал цуглаан, уулзалтанд явахдаа хэтэрхий эрт очвол хоцорч ирсэн хүмүүст ядаргаатай байна гэдгийг сана. Хамтран ажиллагч, түншүүд, худалдан авагч нар таны тусын тулд ажиллах болно. Тиймээс чухал хүмүүстэй тань холбоотой урилгыг хүлээж авахаасаа ичих хэрэггүй.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Удирдлага, ивээн тэтгэгч, төрийн ба олон нийтийн байгууллагад хандахад амжилт олно. Нөхцөл байдлыг хянах чадвар, зорилгодоо дэс дараатай хүрэх эрмэлзэл нь материаллаг байдлаа дээшлүүлэн, ажил хэргээ амжилттай шийдвэрлэх үндэс суурь болно. Санаачлагатай байж ямар ч тохиолдолд бүү ухар. Буулт хийх хүртэл бүхий л боломжийг ашигла. Харин зөв буруу аль нь болохыг өөрийн дотоод итгэл үнэмшлээрээ шийд.


АРСЛАН (7/23-8/22)   

Энэ өдөр та бусдын амьдралд оролцохгүй байх нь зүйтэй. Бусдаас хамааралтай бүх зүйл хэцүү санагдах болно. Гэр бүлтэй хүмүүс хань ижлээсээ хэд хоног хол байх нь элдвийн асуудал үүсэхээс сэргийлнэ. Ганц бие энэ ордныхны хайр дурлалын хувьд ээдрээтэй асуудлууд тулгарах бөгөөд энэхүү байдлаас гархад нэлээд цаг хугацаа болон тэсвэр тэвчээр шаардагдах болно. Хэрэв та энэ өдөр дэлгүүр хэсэх гэж байгаа бол худалдаж авах зүйлээ сайн шалгах хэрэгтэй шүү. Бараа худалдан авсан баримтаа заавал аваарай.


ОХИН (8/23-9/22)

Өнөөдөр ямар ч зүйл хийх гэсэн бай заавал урьдчилан бодож үзэж байгаад хийгээрэй. Та олон хүнд туслахыг хүссэн ч хийх ажил тун их байх вий. Таныг хүссэн хүсээгүй танилын хүрээ тань ихээр тэлэх бололтой. Шинэ танилууд тантай ойр хэн нэгэнтэй үүсгэсэн асуудал, маргаандаа татан оролцуулах гэж оролдож мэдэх юм. Тэдний хүссэн үед нь очиж туслаад байх цаг зав танд байхгүй гэдгийг ойлгуул. Ингээд л бүх зүйл шийдэгдэх байх. Ганц бие хүмүүс өөрийн зүрх сэтгэлээ чагна, тэвчээртэй хүлээх хэрэгтэй.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Энэ өдөр та нарын анхаарал сул байгаа бол бүтээлч эсвэл оюунлаг ажиллагаанд анхаарлаа төвлөрүүлэх нь ухаан сорьсон ажил хийснээс илүү үр дүнтэй байх болно. Хэрэв боломжтой бол чухал уулзалт, болзоо, ажлын ярилцлагаа хойшлуул. Тэгээд аль хэдийн төлөвлөгдсөн байсан арга хэмжээнүүдийг дахин хянан шалга. Түүнийхээ оронд хэрэв хэрэг явдал ойлгомжгүй, илэн далангүй биш байвал шуудхан асуу. Хэн нэгэн таныг хуурахаар оролдож болох юм.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Ажил дээрээ өөрийн чадварыг харуулах нь ажил олгогчид сайхан сэтгэгдэл төрүүлэх болно. Ажлын өөр талбарт шилжих нь харамсалтай зүйл болно. Энд таны харилцаа хүндхэн байна. Дур хүсэл хүчтэй байна. Өөрийн болгож чадахгүй хүнд сэтгэл татагдах болно. Түүний тухай бодохоос зайлсхийх хэрэгтэй.


НУМ (11/22-12/21)

Олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахдаа хөгжилтэй байдлаас илүүтэйгээр үүрэг хариуцлагаа ухамсарлан хийх хэрэгтэй. Зарим нэг нь хайр дурлалтай холбоотой чухал асуудлыг шийдвэрлэх байдал руу татагдан орно. Ингэсэн тохиолдолд дараа долоо хоног хүртэл буюу гараг эрхэсийн нөлөөлөл тааламжтай болох үе хүртэл нь хүлээх нь ухаалаг алхам болно. Ихэнхи энэ ордныхон мөрийтэй тоглоомоос зайлсхийдэг боловч өнөөдөр асар их мөнгө олох, хожих ч юм шиг мэдрэмж төрж магадгүй. Хэрвээ тэгвэл үүнээс зайлсхийн хойшлуулаарай. Учир нь асар их мөнгө алдах болно.


МАТАР (12/22-1/19)

Мэдрэмтгий өдөр. Хамтрагчтайгаа буруу ойлголцсон бол үдээс хойш учир нь олдоно. Уучлалт гуйх нь нөхцөл байдлыг өөрчилнө. Хэтэрхий их зүйл хийхээр төлөвлөх хэрэггүй. Хэрэв бие чинь муу байгаа бол өөртөө анхаарал тавь. Тэжээллэг хоол идэж амар. Ах эгчийнхээ төлөө санаа зовж байгаа бол тайвшир. Удахгүй тэднээс мэдээ ирэх болно.


ХУМХ (1/20-2/18)

Сарны нөлөөлөл ерөнхийдөө эерэг боловч өглөөгүүр үйлчлүүлэгч болон бизнесийн түнштэй асуудал үүсгэж магадгүй. Хэрвээ боломжтой бол бусдын замыг цэвэрлэж өг. Хэрвээ та олны өмнө ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй тохиолдолд доогуур зэрэглэлийг тогтоо. Асуудлыг жижиг, шийдвэрлэхэд амархан байх үед нь хэлэлцвэл үр дүнтэй. Хэрвээ үүнийг дараа шийдвэрлэхээр болсон тохиолдолд гэр бүлийнхнээсээ дэмжлэг авах нь ухаалаг алхам байх болно. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй.


ЗАГАС (2/19-3/20)

Тогтвортой өдөр. өдрийн эхний хагаст тогтсон дэг журам байнгын үүрэг хариуцлага тань таныг завгүй болгоно. өдрийн хоолны дараа боломжтой бол амар. Эмэгтэйчүүдийн хувьд охидтой массажинд орох, уулзалдах, эрчүүдийн хувьд хөвгүүдтэй оройг өнгөрүүлвэл амарч чадна. Сайн санаа гайхалтай бодол нь амжилтын түлхүүр тул мөрөөдлөөсөө бүү ухар.

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …