Ө.Батбагана: Монголын кино урлагийг олон улсад алдаршуулах болноо

Монголын кино урлагийг азид төдийгүй олон улсад алдаршуулах ээлжит нэгэн бүтээлийг туурвих эрхэм зорилготойгоор ӨМӨЗО-ны найруулагч Ө.Батбагана манай улсад иржээ. Тэрээр Ордос хотын төв телевизийн найруулагчаар ажилладаг энэ эрхэм монголын уран бүтээлчидтэй хамтран монгол ээжийн тухай, нүүдэлчдийн аж амьдрал, ёс заншил, өв уламжлалыг харуулсан бүтээл хийж, түүгээрээ олон улсын кино наадмуудад оролцох зорилго өвөрлөн ирээд хэдийнээ ажилдаа оржээ.

Холын бодол, алсын хараатайгаар сайхан бүтээл туурвихаар ирсэн найруулагч залуу кино группын гишүүдээ бүрдүүлэх ажлаа хэдийнэ амжуулсан бөгөөд тун удахгүй жүжигчдийн сонгон шалгаруулалтаа хийж аваад зургандаа гархаар бэлтгэж байгаа ажээ.

Ингээд монголын кино урлагт хүч өргөхөөр хүрэлцэн ирээд байгаа найруулагч  Ө.Батбагана болоод түүний кино группынхэнтэй уулзаж ярилцсанаа уншигч түмэндээ хүргэе.

– Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай улсад кино бүтээхээр хүрэлцэн ирсэнд тань баярлалаа. Монголын нүүдэлчдийн аж амьдрал, ёс заншил, өв уламжлалыг харуулсан бүтээл туурвихаар ирсэн гэлээ, Та өөрийгөө танилцуулахгүй юу. Өмнө хичнээн кино бүтээлд ажиллаж байсан бэ?

-Би кино урлагт 2004 оноос эхлэн ажиллаж 30 гаруй кино бүтээлд ажилласан.  Үүний 5-6 кинонд туслах найруулагч, гүйцэтгэх удирдагчаар ажиллаж байсан. Өнгөрсөн жил бие даан “Харамсал” хэмээх киног бүтээсэн. Аан энэ жилийн хувьд бол Улаанбаатар хотод ирж танай Монгол улсын уран бүтээлчидтэй хамтарч Монгол ээжийн тухай кино хийхээр болоод байна.

–  Та яагаад монгол ээжийн тухай кино хийхээр болсон бэ?

– Монгол ээжийн агуу их сэтгэл, цайлган зан, хүүхдүүдтэйгээ харьцаж байгаа харилцааг харуулахыг зорьж байгаа. Мөн өнгөрсөн зургаан сард болсон олон улсын кино наадмын үеэр зохион байгуулагчид нь Монгол орныг тод томруун харуулсан кино хийхийг зөвөлсөн.

Бас өмнө нүүдэлчин ардыг харуулсан кино хийх бодолтой явдаг байлаа. Харин кино наадмынхан санааг минь дэмжиж кино бүтээхийг зөвлөсөн. Ингээд бэлтгэл ажилдаа ороод байгаа кино дэлгэцнээ хүргэхээсээ гадна 10, 12 сард болох Япон, Хонгконг, Бээжин зэрэг хотуудад болох кино наадамд өрсөлдүүлэх зорилготой байна.

-Киноны бэлтгэл ажил хэдэн хувьтай явж байна вэ?

Зураг зурах ажлын хувьд 60 хувьтай явж байгаа тиймээс тун удахгүй мотор дуугарч зураг авалтандаа орно.

 

-Киноны уран бүтээлчдын хувьд таниас гадна манай улсын хэр олон уран бүтээлчидтэй хамтарч байгаа вэ?

Зөвлөх найруулагчаар UBS Телевизийн найруулагч оролцоно. Мөн СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн багш Амарсанаа мөн манай Ордос хотод хамт ажиллаж байсан зураглаач, найруулагч Төвшинтөр зэрэг олон хүмүүстэй хамтран хийхээр болсон.

-Жүжигчдын сонгон шалгаруулалт явагдсан уу. Монгол улсаас хичнээн жүжигчин тоглох вэ?

Жүжигчдын хувьд таван монгол хүн буюу гол дүрийн жүжигчдыг тоглуулах юм. Шалгаруулалт эхлээгүй байна. Яаралтай сонгох шаардлагатай байгаа. Энэ дашрамд монголын кино жүжигчдийг хамтран ажиллахыг урьж байна.

-ОУ-ын кино наадам талаар ярихгүй юу. Ямар утга агуулагатай наадам бэ?

Хонконг улсын хувьд 30, 60, 90 минутын төрлүүдтэй том хэмжээний кино наадам юм. Азийн оронд олон кино наадам болдог. Удахгүй Бээжин, Шанхай, Япон, Хонконг зэрэг улсад 10, 12 сар мөн ирэх 2 сард кино наадам болно. Энэхүү шинэ киногоо олон наадамд өрсөлдүүлэх бодолтой байгаа.

-Кино зураг авалт манай улсын аль аймагт явагдах вэ?

Архангай аймагт хийхээр төлөвлөсөн байгаа.

-За танд баярлалаа, уран бүтээлд нь өндөр амжилт хүсье. Мөн шинэ уран бүтээлийнхэн явцын тухай дахин уулзаж ярилцах болноо.

 

  Киноны зураглаач М.Төвшинтөр: Миний хувьд дөрвөн жилийн өмнө анх ӨМӨЗО-нд очиж Найруулагч Батбаганатай танилцаж байсан. Тухайн үед надад найруулагч маань нэг зохиол танилцуулсан юм. Ингээд ярилцаж явсаар хоёр жилийн дараа дахин тус оронд очиж кино бүтээлээ хийхээр болсон.

Найруулагчийн хувьд урлагийн төлөө чин сэтгэлээ зориулсан эрхэм уран бүтээлч байгаа юм. Манай улсын уран бүтээлчидтэй хамтарч ажиллах чин хүсэлтэй, илүү ихийг мэдье, суръя гэсэн бодолтой хүн. Тиймээс найруулагчтайгаа хамтраад монгол уран бүтээлчидтэйгээ хамтраад сайхан кино бүтээхээр ажиллаж байна даа.

Киноны зураач Г. Амарсанаа: Би СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн уран зургийн багш, уран сайхны удирдаачаар ажилладаг. Миний хувьд өмнө нь BBC телевизийн Чингис хаан баримт кинонд туслах зураглаачаар ажилласан.

Сүүлийн бүтээл гэвэл өнгөрсөн найман сард Баян-Өлгий Юнескод бүртгэлтэй хадны сүг зурагтай баримт киноны туслах зураачаар ажилласан байгаа. Мөн Төв аймгийн Дэлгэрхаан Гөлчүүрийн дурсгалт богино хэмжээний баримтжуулсан баримт кинонд зураачаар ажилласан. Энэхүү кинонд ажиллах хүсэлт ирэхэд таатай хүлээж авсан. Учир нь уншиж танилцахад хөдөөний хүүхдийн бага нас энэ нь сэтгэлд маш сайхан буусан.

Киноны хувьд зураг авалт маш нарийн явагдана учир нь эмээ, хүү хоёрын нандин харилцааны зураг авалтанд түлхүү хийгдэнэ. Тиймээс зураг авалт хийхэд маш нарийн мэдрэмж шаардана учир нь, хэтэрхий нэг талаас нь авбал уйтгартай болно. Тэгхээр яаж сонирхолтой болгох уу гэдэг талаас нь илүү их бодсон л доо. Мөн зохиолын утга их агуу, нүүдэлчдын хүүхдийн хүмүүжил гол үндэс нь энэ зохиолд явж байгаа.

Хөдөөний айлын хувьд ээж, ааваас нь илүү эмээ, өвөө хүүхдийг балчир насанд ухаан суулгадаг, ухааныг нь тэлдэг, танин мэдүүлдэг энэ үйл явдал энэхүү зохиолд буусан. Нүүдэлчдийн гол онцлог, хүмүүжлийг илүү харуулсан учраас гадны орнууд маш их сонирхоно гэж бодож байна.

 

Киноны зөвлөх найруулагч Д.Отгонзаяа: Юуны өмнө уншигчиддаа энэ сайхан өдрийн мэнд хүргэе. Миний хувьд залуучуудтайгаа хамтраад шинэ бүтээлд ажиллах болсондоо баяртай байгаа.

Хийж бүтээхээр оргилсон ийм мундаг залуучуудтай хамтраад тийм сайхан утга санаатай бүтээлд ажиллана гэдэг хариуцлагтай бөгөөд бахархалтай санагдаж байнаа. Мэдээж хэрэг дөнгөж эхлэх гэж байгаа болхоор олон зүйл ярих боломжгүй байна. Тун удахгүй киноны ажлуудаа эхлүүлчихээд эргээд сайхан ярилцанаа баярлалаа.

Баярлалаа та бүхэнд амжилт хүсье.

Ярилцсан: М.Буянжаргал

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …