Өнөөдөр болох үйл явдлууд

 09:40 цагаас Монголын хүүхэд хамгааллын тогтолцооны хөгжлийн төлөөх олон улсын конференц Чингис зочид буудлын хурлын зааланд болно. Солонгос Монгол 2 улсын хүүхэд хамгааллын тогтолцооны талаар харилцан туршлага солилцох, цаашид энэ чиглэлээр хамтран ажиллах боломжийг нээхэд гол зорилго оршино.

10:00 цагаас Хангарьд ордны 14 давхарт “Ногоон байгууламжийн төлөвлөлтийн асуудалд Гоёл чимэглэлийн цэцэгт ургамлыг төлөвлөх нь” сэдэвт олон нийтийн хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт Эрдэм шинжилгээний байгууллага,ТББ, ОУ-ын байгууллага, мэргэжлийн байгууллагуудын төлөөллүүд,цэцгийн аж ахуй эрхэлдэг иргэд оролцоно

“Цахим татвар ба эдийн засгийн хэмнэлт” уулзалт ярилцлага 11:00 цагт Хэвлэлийн хүрээлэнд болно.

11:30 цагт Зууны мэдээ сонины үндэсний мэдээллийн төвд улсын их хурлын гишүүн С.Баярцогт, Д.Арвин, Д.Сумъяабазар нарыг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах асуудлаар залуу хуульчид Үндсэн хуулийн цэцэд хандсан талаар мэдээлэл хийнэ.

Монгол ньюст 12.00 цагт Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн холбооноос цементийн үйлдвэрлэлийг стратегийн салбарт тооцуулах асуудлаар мэдээлэл хийнэ.

12.30 цагт “Хориотой загвар” уран сайхны кино нээлтээ хийх гэж байгаатай холбогдуулан мэдээлэл хийнэ.

БШУ-ны сайд өнөөдөр Эрдмийн Өргөө сургуулийн хичээлд сууж, шинэчлэлийнхээ үр дүнг шалгана.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …