“Цахим татвар ба эдийн засгийн хэмнэлт” уулзалт ярилцлага болно

tatvar_0521 Татварын ерөнхий газраас “Цахим татвар ба эдийн засгийн хэмнэлт” уулзалт ярилцлагыг өнөөдөр 11:00 цагаас Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн төвд хийхээр болжээ.

Уг уулзалтаар цахимаар татвар төлөх хэнд, ямар ашигтай вэ, татвар төлөгчдөд үзүүлэх чанартай, шуурхай үйлчилгээ ямар түвшинд байх ёстой, цаашдаа татвар төлөлтийг хялбарчлах талаар авч хэрэгжүүлэх ажил зэрэг сэдвээр холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийх юм. Уулзалтад Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Төсвийн орлогын хэлтсийн дарга Э. Батбаяр, ТЕГ-ын татвар төлөгчдөд үйлчлэх газрын дарга Д. Баяраа, татвар төлөгчдөд үйлчлэх газрын татварын улсын байцаагч З. Ганболд болон, Банкны холбооны төлөөлөгчид оролцоно.

Татварын ерөнхий газраас 2012 оны зургадугаар сараас нэвтрүүлээд буй тоон гарын үсгийн талаар болон, аж ахуй нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, суутганы тайланг цахимаар тушаах боломжтой болгосон юм. Ингэснээр татвар төлөгчид, бизнес эрхлэгчид өнөөдрийг хүртэл ойролцоогоор 4.4 тэрбум төгрөгийг бизнес эрхлэгчид хэмнэсэн байна. Ийм байтал ААН-үүдийн зөвхөн 35% нь цахим хэлбэрээр буюу интернэт, гар утсаараа татвараа төлж байгаа нь хангалтгүй байгаа аж.

Санал болгох мэдээ

Ж.Батзандан: Уул уурхайн баялагийн тодорхой хувийг төр, ард түмний мэдэлд авах асуудал яригдах бүрд Засгийн газрыг огцруулах асуудал гарч ирдэг

“Эрдэнэс Монгол” нэгдлийн Засгийн Газрын бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/ Ж.Батзандан хэвлэлд хандаж мэдээлэл өгөв. Тэрбээр …