Тайландыг зорьж буй иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна

DSCN20421
Тайланд Улсыг зорьж буй иргэдийг сонор сэрэмжтэй байхыг Гадаад харилцааны яамнаас анхаарууллаа.
Учир нь тус улсын өмнөд хэсэгт орших Паттани мужид энэ сарын 23-нд хоёр удаа дэлбэрэлт болж нэг хүн амь үрэгдэж, 30 гаруй хүн шархадсан байна. Мөн энэ сарын 12-нд Прачуап Кири Кан, Пукет, Сури Тани, Тран мужуудад нийтдээ есөн удаа дэлбэрэлт болж, дөрвөн хүн амь үрэгдэж, 36 хүн шархадсан юм.
Дэлбэрэлт болсонтой холбогдуулан Тайландын өмнөд хэсгийн зарим мужид онц байдал зарлаж, харуул хамгаалалтыг чангатгаад буй. Тиймээс гадаад, дотоодын жуулчид олноор зорчдог дээрх мужуудад Монголын иргэдийг зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг Гадаад харилцааны яамнаас анхааруулж байгаа юм байна.
Нинж
Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 22 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай, Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулиуд …