Шинээр нээгдээд удаагүй байгаа ч их хотын залуусын сонголт болж үйлчлүүлэгчдийнхээ сэтгэлд хүрч чадсан Paradise салоны ахлах мастер үсчин А.Даваасүрэнтэй ярилцлаа.
-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
Намайг А.Даваасүрэн гэдэг.Би үсчин мэргэжлийг эзэмшээд арав гаруй жил болж байна.Миний ажил мэргэжлийн түүх 2003 онд анх сам хайчинд дурлаж, сурагчийн ширээнээс амьдралын замруу орох эл үеэс л сэтгэл шулуудан, үсзасаж үзэх юмсан гэх гэнэхэн бодолд автаж үсчиний мэргэжлийг сонгож өдий хүртэл ажиллаж байна. 2005 онд өөр чиглэлээр сурж мэргэжил дээшлүүлсэн ч удалгүй сургуулиа орхиж эргээд үсчин болох мөрөөдөлрүүгээ сэтгэл шулуудан орсон.
Миний бие”Wella Professional” гэх Wella үсчин гоо сайхны академд суралцаж мэргэжил дээшлүүлсэн. Ганц онолоор хүн сайн мэргэжилтэн болно гэж байхгүй болохоор мэргэжлээрээ 10 гаруй жил ажилласан. Ажлын туршлага мэргэжлийн ур чадварыг би “Матрикс” салонд ажиллаж байх үедээ хуримтлуулсан. Үсчин гэдэг мэргэжил бол зөвхөн үс тайрах тухай биш юм. Донж хэв маяг, үсний стилийг амьдруулж, ярилцаж байхдаа төсөөлж чадах мэдрэмжтэй мэргэжлийн үүднээс зөв,техникийг эзэмшсэн байх хэрэгтэй гэж би боддог. Үс засна гэдэг стресс багатай дулаан энергитэй ажил шүү дээ. Хөөрхөн үзэсгэлэнтэй байх нь хүн бүрийн хүсэл учир үйчлүүлэгчдийнхээ сэтгэлд хүрч ажиллах л хамгийн сайхан кайфийг мэдэрдэг.Тиймээс олон хүний өнгө төрхийг өөрчилж, хэв маягийг тодорхойлж өөртөө итгэлтэй явах итгэлийг бадраадаг учир би мэргэжилдээ дуртай, хайртай…
Одоогоор Paradise салонд ахлах мастер үсчингээр ажиллаж байна. Зорилго нэгтэй, шинэ хэв маяг бүтээлч тренд засалт загвар, шинэлэг мэргэжлийн үйлчилгээг үйлчлүүлэгчиддээ хүргэхийг зорьж, дэлхийн тавцанд үсчин гоо сайхны үйлчилгээгээрээ өрсөлдөх гэгээн мөрөөдөлийн нэгээхэн хэсэг болж ажиллаж байгаадаа баяртай байна.
-Энэ намар онцлох ямар стиль, өнгө моодонд орж байна вэ ?
Манай залуус Азийн залуучууын стиль имижийг өөрийн царай төрхөнд тохируулан сонгох нь байдаг ч Монгол залуучууд маш мэдрэмжтэй өөрийн гэх стиль имижийг бүрдүүлэх дуртай. Гаж стиль биш Европын стилийг илүү сонгодог. Дэлхийн залуусын хэв маягийг даган дуурайж шууд үйлчлүүлэгчиддээ хуулан тавих нь маш буруу юм. Тухайн хүний нүүрний хэлбэр, үсний онцлого царайнд тааруулан засах нь үсчин хүний чадвараас шалтгаалдаг.
“Wella Professional” улирал бүр сэтгүүлдээ тренд болж буй үсний өнгө засалтыг нийтэлдэг. Энэ намар дөрвөн өнгө, үс засалт гарч ирсэн.Омбре, сортой саарал өнгөүүд энэ намрын тренд болж байна даа.Манай охид, залуус их хурц, тод өнгөөр үсээ будуулах болсон. Харин үсний засалтын хувьд богинохон засалт хийлгэх болсон.Сүүлийн үеийн залуучуудын засалт зоригтой өөрчлөлт хийж байна. Үсний шивээс энэ жилийн онцлох мода болж байна.Үсний засалт маш хурдан өөрчлөгдөж байдаг. Хүмүүсийн үзэж буй кино, сонирхож буй дуу хөгжимтэй холбоотой байх.
–Манай уншигчдад үсээ хэрхэн зөв арчлах талаар зөвлөгөө өгөөч?
–. Үс засна гэдэг урлаг. Тиймээс хамгийн гол нь нэг газраа тогтмол үйлчлүүлж үсчинтэйгээ ярилцаж нягт харилцаатай байх нь таныг үсний асуудалаас чинь багасгах болно.Үсээ хайрлаж арчилж зөв зохистой хэмжээгээр маск, тос,будаг, маникюр хэрэглэж чадвал үс тэр бүр гэмтээд байдагггүй.Чанаргүй бараа бүтээгдэхүүн хэрэглэсэнээр үс маш ихээр гэмтэж хугардаг. Нэг удаа үсчингээр үйлчлүүлээд гоё сайхан болно гэж төөрөгддөгэнэ нь маш буруу ойлголт.Бид нүд, чихээ эрхтэн гэж хайрладаг шиг үсээ ч гэсэн хайрлаж байх хэрэгтэй. Жишээ нь гэрийн нөхцөлд үсэндээ тос, маск бэлтгэж ихэнхдээ хэрэглэдэг.Жирэмсэн хүний үс их хугармтгай байдаг учир гэрийн нөхцөлд үсээ зохих түвшинд арчлах хэрэгтэй. Тосоо үсэндээ шаваад дараа нь дутуу зайлдаг тохиолдол байдаг тэр болгоноос үс хамгийн их гэмтдэг. Үсний тос түрхэхдээ цэвэрхэн үсэн дээр түрхээд дараа нь хуйхаа маш сайн цэвэрлэх хэрэгтэй. Тосоо түрхчихээд халуун малгайгаар үсээ халаагаад байдаг энэ бол маш буруу. Халуун бүлээн усанд алчуураа бүлээсгэж уураар нь хуйханд бүрэн гүйцэт тосыг шингээж өгөх ёстой.
-Танай салон миний ажигласнаар “keune” гэх мэт брэндийн бүтээгдэхүүнийг өргөн хэрэглэж байх шиг байна. Бүтээгдэхүүнээ хэрхэн сонгодог вэ?
Манай салоны давуу талын нэг бол брэндийн бараа бүтээгдэхүүн ашигладаг. Буруу технологиор үс будалт, химийн үйлчилгээ хийлгээд гэмтсэн үстэй олон хүн манайд ирдэг. Эдгээр хүмүүстэй ажиллахад цаг хугацаа их ордог. Европын бүтээгдэхүүн болох “keune ” нь хамгийн тогтоц сайтай, үсэнд зөөлөн ордог гайхалтай бүтээгдэхүүн юм.ГэхдээWella,Londa,Lakmeбусад брендүүдээсилүү тохиромжтой бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэдэг Европынбүтээгдэхүүнүүд маш сайн бөгөөд манайханд мөн төгс зохицдог.
-Цаашдын зорилгынхоо талаар бидэнтэй хуваалцаач?
Их хотын бүтээлч хөдөлмөрч залуусдаа сүүлийн үеийн тоног төхөөрөмж, шинэлэг тренд бүтээлч санаа загвар дээд зэрэглэлийн орчин нөхцөлд үйлчлүүлэх боломжийг бүрдүүлж, мэргэжлийн өндөр ур чадвартай залуусаас бүрдсэн Paradise салоны хамт олон эрхэм үйлчлүүлэгч та бүхнийг урьж байна. Бид шинэ үе шинэ хэв маягийг бий болгож дэлхийн залуучуудтай хөл нийлүүлэн алхах боломжыг залуусдаа бий болгохоор чармайн ажиллаж байна. Цаашдаа ч олон олон бараа бүтээгдэхүүнийг оруулж ирж шинэлэг байхыг эрхэмлэн ажиллах болно. Манай салон ” Бүтээлч бай Үзэсгэлэнтэй бай” гэсэн уриан дор үйлчилгээгээ хүргэж байгаа юм. Тиймдээ ч бид сүүлийн үеийн бараа бүтээгдэхүүнийг Европын орнуудаас оруулж ирж дэлхийд мөрдөгддөг гоо сайхны стандарт үйлчилгээг хүргэж улам хичээн ажиллах зорилготой байна. Үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамж, тав тухыг чухалчилдаг нь манай салоны тохижилт уур амьсгалаас харж болно. Хамгийн найдвартай брэнд бүтээгдэхүүн ашиглаж таныг өөртөө итгэлтэй явах итгэлийг бадрааж төгс өөрчлөлтийг мэдрүүлэх болно гэж хэлмээр байна.
Сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа.
Та бүхэнд мэргэжлийн гоо сайхны салоноор үйлчлүүлэж төгс мэдрэмжийг аваарай
“Paradise” салоны хаяг:#BeCreative#BeBeautiful!
Facebook : Paradise Salon
Twitter : @Paradise.salon21
Хаяг : Үндэсний цэцэрлэгт хүрээлэн,Parkside Residence ,Paradise Salon. Утас : 77110022