ШӨХТГ-аас Тавантолгойг шалгасантай холбогдуулан удирдлагуудыг нь хугацаанаас нь өмнө чөлөөлсөн үү

debe101ca7ff3fc4great

Шуудхан хэлэхэд, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/ хэмээх газрыг О.Магнай анх ийм газар байдаг, иргэдийнхээ төлөө ажилладаг гэдгийг олон нийтэд мэдрүүлж, иргэдээ шулсан үндэсний монополь компаниудын “задарсан” үйлдлүүдийг хазаарлаж эхэлсэн билээ. Түүний эхлүүлсэн ажлын эрч хүчийг Т.Аюурсайхан, Д.Мөнхтөр гээд ШӨХТГ-ын дараа, дараагийн дарга, удирдлагууд унагалгүйгээр авч ирж, сайн ажилласан. Тэгвэл Засаг өөрчлөгдсөнтэй холбогдуулан ШӨХТГ-ын дарга, удирдлагыг солих нь бараг тодорхой болоод байсан юм.

Гэхдээ сайн ажилласан өмнөх гурван даргын хийсэн бүтээсэн бүхнийг үгүй хийсэн томилгоо хийнэ чинээ зүүдэлсэнгүй. Тодруулбал, ШӨХТГ-ын даргад Б.Лхагвааг томилжээ. Б.Лхагваагийн хувьд өмнө нь тус газрын даргаар ажиллаж байсан нэгэн бөгөөд О.Магнайд ажлаа өгөх болсонтой холбогдуулан нэлээд хэл ам хийж, О.Магнай түүнийг  авлига авсан байж болзошгүй хэргээр АТГ-т шалгуулах хүсэлт гаргасны дараа чимээгүй болж байв. Энэ нь түүнийг албан тушаалаа ашиглаж авлига авч байсан гэх хардлагыг улам нэмэгдүүлдэг. Ерөнхийдөө Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хийсэн хамгийн “үл бүтэх” томилгоо нь ШӨХТГ-ын даргад Б.Лхагвааг томилсон явдал байв. Хуулийн байгууллагаар удаа дараа шалгагдаж байсан түүнийг доор нь ажиллаж байсан зургаан хүн буюу ШӨХТГ-ын зөвлөлийн гишүүн асан зургаан хүний хамтаар Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн тухай мэдээлэл 2012 оны 10 дугаар сараас анхлан гарч байсан юм. Тэднийг нефтийн компанийн удирдлагуудад оноосон торгуулийг албан тушаалаа урвуулан ашиглаж, хуйвалдах замаар цуцалсан гэх шалтгаанаар эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байсан.

Тухайлбал, нефть импортлогчдыг үгсэн хуйвалдаж шатахууныхаа үнийг нэмсэнтэй холбогдуулан оноосон мөнгөн торгуулийг Б.Лхагваа болон түүний нөхөд хүчингүй болгосон гэх хэргээр шалгаж байсан юм. Тиймээс, ШӨХТГ-ын даргад Б.Лхагвааг томилсон ухралт хийсэн алхам боллоо хэмээн олон нийт харж байна. Тэгвэл өнгөрөгч 2015 оны сүүлээр тус газрын даргаар томилогдон ажиллаж байсан Д.Мөнхтөр ажлаасаа чөлөөлөгдөж байгаатай холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Шадар сайдын зөвлөхүүдийн хэлснээр би 10 дугаар сард Хэрэглэгчийн хуулийг батлагдах хүртэл ажиллах ёстой байсан. Гэтэл Тавантолгой компанид шалгалт хийж эхэлсэнтэй холбогдуулж, намайг яаран чөлөөллөө гэж хувьдаа хардаж байна” хэмээн мэдэгдсэн юм. ШӨХТГ-аас Тавантолгой компанид өнгөрсөн долоо хоногийн сүүлээр шалгалт хийж эхэлсэн байдаг. Тэгэхээр Тавантолгойд “но” байгаа, зарим хүмүүсийн эрх ашгийг хөндсөн учраас ШӨХТГ-ын дарга, удирдлагыг сольж байна гэх хардлага үнэний ортой бололтой.

Төгс

Ugluu-logo-7-1

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …