Өнөөдрийн өрнийн зурхай

e21586ec93ebf4ac950adb9aa0b234af_1465607342

ХОНЬ (3/21-4/19)

Энэ өдөр та ганцаардахгүй байхыг хичээгээрэй. Бусад хүмүүс таны зөөлөн эелдэг занд дуртай байдаг. Хэрвээ та ганцаараа байх юм бол стресст амархан орно. Ажлын ачаалал их ч найз нөхөд ойр дотнынхноороо хүрээлүүлсэн байхад алжаал ядаргаа тайлагдсан мэт сэргээд л ирнэ. Та байнгын итгэлтэй харьцааг бусдаас шаардах болно. Гэвч үргэлж бусдын бодол санааг харгалзан үзнэ. Эхэлсэн ажлаа дуусгах гэж чармайх болно. Гэрээ хэлэлцээр хийхэд амжилттай байж чадна.


ҮХЭР (4/20-5/20)

Таатай гэнэтийн болон төсөөлшгүй үйл явдлууд тохиолдож болзошгүй. Таны хайрт чинь гэнэтийн бэлэг бэлдсэн байж ч магадгүй бөгөөд үүнд та сэтгэл санаа маш их хөөрөлтэй байна. Үл таних хүний зүгээс түрэмгийлэл мөн бүдүүлэг хандах тул болгоомжтой байхыг зөвлөж байна. Нийтийн үйл ажиллагаанд болгоомжтой байгаарай. Бодит бус төлөвлөгөөнд тань танаас үл хамаарсан хий дэмий хүч зарцуулсан эсвэл санхүүгийн алдагдалд хүрнэ. Гэр бүлийн асуудал хурцдахгүй ч таны санааг зовоосон шинж байдалтай байна.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Сэтгэл хангалуун өдөр. Өнөөдөр өөртөө хэт шүүмжлэлтэй хандаж, өөрийгөө хүчлэхээс сэргийл. Харин үүний оронд асуудалд аль болох тайван хүлээцтэй хандаж чадвал амьдрал илүү амар хялбар санагдах болно. Таны өгөөмөр сэтгэлийн хариу эргээд хэд дахин нугарч ирэх болно. Өөрийн өгч чадах бүх зүйлийг бусдад хандив болгон өгснөөр түүнээс ирэх хариу таныг гайхшруулах болно. Зар сурталчилгаа болон олон нийтэд таниулах ажлыг амжилттай хийснээр таны санаачилга төсөл төлөвлөгөө амжилттай хэрэгжих болно.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Таагүй цаг үе. Таны амьдралын эрч хүч буурч байна. Элдэв зангаа зоргоор нь тавьж бусдын махбодид татагдана. Бичиг баримт бүрдүүлэхдээ алдаа гаргах магадлал өндөр байна. Иймээс хийж буй бүх зүйлдээ маш анхааралтай байхыг зөвлөж байна. Сурах үйл ажиллагаанд бэрхшээл учирна. Эргэн тойрныхонтойгоо харьцах харилцаагаа боломжоороо багасга. Сөрөг таагүй нөлөө, өдөөн хатгалгад автаж болзошгүй. Зүүд сарын туршид зөнтэй байна.


АРСЛАН (7/23-8/22)   

Ажлын тодорхойлолт эсвэл ерөнхий байр сууринд тань өөрчлөлт гарах төлөвтэй байна. Зарим энэ ордныхон олон нийтийн анхаарлын төвд байдаг бол энэхүү үйл явдал нь бүр ч илүү таатай нөхцөл бүрдүүлнэ. Шинэ ажлын оролдлогууд эхэлж амжилт бүтээлээр дүүрэн байхыг шинэ сар болон бусад од гаригийн нөлөөлөл зөгнөж байна.


ОХИН (8/23-9/22)

Өнөөдөр хайрттайгаа хамт үдшийг романтик өнгөрүүлээрэй. Харин та гэнэн нэгэн бол зүрх сэтгэлээр тань бусад хүн тоглохыг хэрхэвч зөвшөөрч болохгүй. Мөн ямарваа гэмт хэрэгт холбогдохоос сэрэмжил. Харин таны эгч юм уу ах хууль цаазтай холбоотой хэрэгт хутгалдсан бол тэдний өмнөөс мэдүүлэг өгч, шүүхийн өмнө хаацайлан гарахыг хүсэх байх. Та өөрийн чадах чинээгээрээ тэдэнд тусалж, аминд нь орно. Зар сурталчилгаанд хэт их автах хэрэггүй. Зарлага гаргахын өмнө банкны үлдэгдлээ нэг шалгаад үзээрэй.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Сар таны мөнгөний гэрийн ордод байгаа тул санхүү, өмч хөрөнгө, үнэ цэнэтэй зүйлсэд онцгой анхаарал хандуулах болно. Энэ бол таны хувьд хувийн нөөц бололцоогоо дүгнэн шинжлэх сайхан боломж. Мөн түүнчлэн таны орлого чинь зарлагаасаа давж байгаа эсэх, чадлынхаа хэрээр амьдарч байгаа эсэхээ тооцож үзэх цаг. Мөнгөний зарцуулалтаа тооцоход амар болгохын тулд үрэгдсэн мөнгөө одоо нөхөж олбол зохино.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Та өөрийн хуучин бүхнээ халах нь үр дүнтэй. Cap таны ордонд байрлаж, сэтгэл санааг тань удирдана. Харьцаа холбоо бол энэ өдрийн түлхүүр юм. Та бусдад өөрийн талаар мэдээ дамжуулах нь сайн зүйлд хүргэх магадлалтай. Таны оюуны чадавхи өндөр байж, хэд хэдэн гайхалтай санааг сэднэ. Гэвч та туйлын болгоомжтой ханд, учир нь алдаа тань их мөнгөөр хэмжигдэж болзошгүй. Үгүй юмаа гэхэд цаг, хүч хөдөлмөрөөр тань хэмжигдэхийг сана.


НУМ (11/22-12/21)

Таныг энэ өдөр сонирхолтой зүйлүүд хүлээж байна. Та эрч хүчээ ашиглан таны санааг зовоож байсан үл хөдлөх хөрөнгө, татвар эсвэл өр ширтэй холбоотой санхүүгийн асуудлуудаа шийдэх хэрэгтэй. Хялбархан шийдэж чадахгүй байвал чадах чинээгээрээ зохицуулаарай. Тэгвэл таны сэтгэлийг зовоох зүйл бага ч болов багасах болно. Санаанд оромгүй ахиц дэвшилт танд мэдрэгдэх болно.


МАТАР (12/22-1/19)

Цэвэр агаарт гарч алхах дасгал хийвэл сайн. Таны нэр хүнд,ажлын ололт амжилтын асуудал дарамт болно. Өөрийгөө хөгжүүлэх нь таны гол зорилго бол бусадтай зөрчилдөхөөс зайлсхий. Хайр дурлалдаа сэтгэл дундуур байгаа бол энэ нь таны өөрийн чинь л алдаа. Хэрэв та хамтрагчаа хэт үнэлж, түүнд итгэх юм бол та нэг л өдөр алдах болно. Өөрөө өөртөө дүгнэлт хий.


ХУМХ (1/20-2/18)

Хэдийгээр санхүүгийн барьцааны асуудал дээр гайгүй болсон ч мөнгө шамшигдуулсан асуудал таныг ороох болно. Хэдийгээр та ганцаараа сэлүүрдэж байгаа эсвэл мөнгөний асуудалтай байгаа ч одоо үүсээд байгаа байдлаас суралцах үнэхээр хэрэгтэй байна. Та зардлаа багасгах, мөнгөө хэмнэх аргыг заавал олох хэрэгтэй. Өнөөдөр хуучин салсан хүмүүстэйгээ хүүхэд, эд хөрөнгийн асуудлаар хэлэлцээ хийх өдөр биш. Хатуу чанга, зүрх зүсмээр үгүүд ар араасаа тун удалгүй цуврах болно. Задгай худалдаа таны үүсээд байгаа санхүүгийн асуудалд нэмэртэй бөгөөд гэрийнхээ хэрэгцээгүй зүйлсийг цэвэрлэхэд ч тустай юм.


ЗАГАС (2/19-3/20)

Сэтгэлийн хөөрөлтэй өдөр. өнөөдөр ярвигтай зүйлд найдсаны хэрэггүй. Үө үө уурлаж зан байдал тогтворгүй байх эрсдэлтэй. Бусадтай тохиролцох тун хэцүү байна. Чухал харилцаагаа өрчлөх, эсвэл дуусгаж магадгүй. Ирээдүйн санхүүгийн аюулгүй байдалд нөлөөлөх даалгаврыг биелүүлж чадахгүй байгаа бол тусламж ав. Утасны жагсаалт харан хэн нэгнийг хайхын оронд найзаасаа сайн хуульч, татвар зохицуулагчдыг асуу. Амьдралынхаа хуучин үүрэг хариуцлагаас салж магадгүй.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …