ШӨХТГ-ын “Залуу дарга” энэ есөн сард юуг хийж амжуулав

14034766_1067268840035539_7461188338748713960_n Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар гэх төрийн байгууллага бий. Гэхдээ бидний танил болоод нэг их удаагүй. Бидэнд танигдахад дарга удирдлагын хийж хэрэгжүүлж буй ажил, хувь хүний зан характер чухал нөлөөлсөн л дөө.

О.Магнайг тус газрын даргаар очиж, циркийн хувьчлалын асуудлаар Д.Дагвадорж аваргатай муудалцаад авахад л энэ байгууллага ямар ач холбогдолтой вэ гэдгийг хүмүүс гадарлаж эхэлсэн байх. Түүний дараа Т.Аюурсайхан тус газрын даргаар очсон. Удалгүй арилжааны банкуудтай, Мобиком компани, Хотын дарга, автомашин ачих, журамлах асуудалтай “дайтаж” эхэлсэн. Ер нь л энэ газрын үүрэг нь хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад оршдог. Харин иргэд “бидний эрх ашгийг хамгаалдаг нэг байгууллага байна шүү” гэдэг ерөнхий ойлголт авсан юм. Т.Аюурсайханы тэмцэл О.Магнайгийнхаас аядуу, зөөлөн байлаа. Хоёр хүний ерөнхий характер юм л даа. Гэхдээ л хоёулаа л хэрэглэгчийн эрх ашгийг төлөө ажиллаж, энэ байгууллага хэрэглэгчдэд ямар ач холбогдолтой ажилладаг вэ гэдгийг иргэд бидэнд ойлгуулж өгсөн гэж боддог.

Тэгвэл Засаг солигдож, МАХН АН-тай хамтарч Засгийн газар байгуулснаар Т.Аюурсайхан чөлөөлөгдөж, оронд нь Д.Мөнхтөр гэх залуу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар томилогдсон юм. Түүнийг томилогдоход залуу хүн гэж их голж байлаа. Эзэмшсэн мэдлэг, дадлага туршлагыг нь үл анзаарч зөвхөн насанд нь анхаарал хандуулж байсан цаг саяхан.

Гэвч өрсөлдөөнийг шударгаар зохицуулж, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаална гэдэг хэн дуртай хүний хийгээд байх ажил биш гэдгийг иргэд ойлгож, Д.Мөнхтөрийн хийж хэрэгжүүлж буй ажлуудад сайшаалтай хандаж эхэлсэн юм.

Тэдний залуу гэж голоод байсан хүн Монгол Улсын түүхэнд анх удаа шатахууны үнийг 300 төгрөгөөр бууруулж чадсан юм. Нөхцөл байдал нь бүрдчихсэн байсан л даа. Гэхдээ л цаасыг чичихээс нааш цоорохгүй гэгчээр “монополь болчихсон” шатахуун импортлогчдыг төрийн байгууллагын хатуухан хяналтад оруулж байж л шатахууны үнийг буулгуулсан. Энэ бол Д.Мөнхтөрийн л гавьяа. Гэхдээ тэрээр ганцхан шатахууны үнийг бууруулаад зогсчихоогүй. Есөн сар ШӨХТГ-ыг удирдах явцдаа 2016 оны хэрэглэгчийн жил болгон зарлуулж, Үндэсний хөтөлбөрийг Засгийн газраар батлуулж чадсан.

Өөрөөр хэлбэл өмнөх дарга нарын ажил хэрэг болгохыг хүсч байсан зүйлийг ажил хэрэг болгож, хэрэгжүүлж, бүр батлуулж чадсан юм. Мөн “хэрэглэгч” гэх автортой хуулийн төсөл УИХ-д өргөн баригдаад байна. Энэ хууль батлагдвал хэрэглэгч бидний эрх ашиг хуулиар хамгаалагдах боломжтой болох давуу талтай. Түүнээс гадна Д.Мөнхтөр иргэд хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахын төлөө ажилладаг байцаагч нарынхаа нийгмийн асуудлыг цогцоор шийдвэрлэж чаджээ. Тухайлбал, гадны дотны олон сургалтад хамруулж, мэргэжлийн байцаагчдыг бэлтгэсэн байна. Мөн байцаагчдынхаа орон сууцны асуудлыг шийдвэрлэж, шавийг нь тавиад амжсан. Барилга улсын төсөвт ямар ч хүндрэл учруулахгүйгээр гадны хөрөнгө оруулалттайгаар босч, байцаагчид орон гэр, ажиллах таатай орчинтой болох юм.

Шударга өрсөлдөөнийг хангахын тулд томоохон аж ахуйн нэгж, монополуудтай тулгарах нь мэдээж, Тэгвэл Д.Мөнхтөр “Эрдэнэс Тавантолгой” болон “Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр”-т шалгалт оруулах ажлыг эхлүүлчихээд байгаа нэгэн юм. Хэр баргийн аавын хүү Монгол улсын саалийн үнээ хэмээн сүрдэж, Эрдэнэт үйлдвэрт шалгалт оруулахаар зүрхшээдэг. Харин бидний нас залуу гэж голж байсан Д.Мөнхтөр энэхүү ажлыг эхлүүлж чадсан зоригтон. Харамсалтай нь энэ ажлаа  дуусгаж чадалгүй ажлаа хүлээлгэж өглөө.

Түүний ШӨХТГ-ыг удирдсан есөн сарын хугацаанд энэ байгууллага Монгол Улсын төсөвт зургаан тэрбум төгрөгийн орлого оруулжээ. Мөн жил бүр “заналтайгаар” нэмэгддэг байсан оюутны сургалтын төлбөр энэ жил нэмэгдэхгүй болсныг дуулгахад таатай. Энэ бол залуу хүний, аливаа бүлэг фракцид хамааралгүй улс төрчийн л хийх ажил. Гэхдээ Д.Мөнхтөрд үүнийгээ түмэнд зарлаад байх тийм имоцтой, эго-той хүн биш бололтой. Харин ч даруухнаар “Есөн сар ажиллалаа. Хамтран ажиллаж, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалсан байцаагч нартай баярлалаа” гээд л суудлаасаа босч байна. Засаг солигдоход халаа сэлгээ хийгддэг нь жам юм даа. Гэхдээ л бидний голж байсан залуу есхөн сарын дотор ямар олон зүйлсийг хийж, өөрийнхөө чадварыг харуулсныг эргээд харахад бахадмаар.

Амар

Ugluu-logo-7-1-13

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …