Дэлхийн 60 гаруй орны үзэсгэлэнт бүсгүйчүүдийг эх орондоо угтаж авах өдөр улам ойртсоор байна. Тодруулбал, дэлхийд чансаагаараа тавдугаарт бичигддэг “Face of beauty international” олон улсын миссийн тэмцээн ирэх есдүгээр сард Монгол улсад зохиогдоно. Энэхүү олон улсын тэмцээнд манай улс 2013 оноос эхлэн оролцож эхэлсэн байдаг бол энэ жилийн хувьд өөрийн эх оронд зохион байгуулж байгаа гэдгээрээ ихээхэн онцлогтой.
Тус гоо бүсгүйн тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс 60 гаруй орны миссүүд хүрэлцэн ирж гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдөхөөс гадна Монгол улсад 22-хон ширхэг үлдэж, устаж үгүй болох аюул нүүрлээд буй “мазаалай” баавгайг дэлхийн сонорт хүргэхэд дуу хоолойгоо нэгтгэх юм. Өөрөөр хэлбэл тэмцээний эцсийн зорилго нь говийн “мазаалай” баавгайг хамгаалахад бодит хувь нэмрээ оруулахаас гадна Монгол улсаа дэлхийд сурталчлах томоохон боломж юм.
“Есдүгээр сарын 27-ноос аравдугаар сарын 9-ний өдрүүдэд Монгол улсад титмийн төлөө өрсөлдөх эрхээ олж авахын тулд өдгөө орон орны үзэсгэлэнт бүсгүйчүүд улс тус бүрээсээ хэдийнээ шалгарсаар байгаа тухай Mongolian Beauty Association-аас мэдэгдлээ. Мөн “60 гаруй орны миссүүдтэй эх орондоо өрсөлдөх үндэсний ялагчийг тун удахгүй зарлана” гэв.Түүнчлэн “Face of beauty international 2016” тэмцээний шүүгчээр цахим ертөнцөд төдийгүй дэлхийд алдаршаад буй Украины мисс, “амьд барби” хочит Валерия Лукьянова уригдсан нь тус тэмцээний эхний сюрприз болохыг зохион байгуулагчид онцоллоо.
Ингэснээр аравдугаар сарын 8-нд болох тэмцээний эцсийн шалгаруулалтыгамьд барбигийн Монголчуудад барих сюрпризийг толилонгоо, дэлхийн гоо бүсгүйчүүдтэй хамт нэгэн үдшийг өнгөрөөж олон улсын миссийг хамтдаа төрүүлэх нь ээ.
Эх сурвалж: Breakingnews.mn