Хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе

22634

 

Өнөөдөр 9 дүгээр сарын нэгэн хүүхэд бүхний догдлон хүлээсэн өдөр . Энэ өдөр алдрай жаахан  6 настай хүүхэдүүд  аав ээжийхээ гараас хөтлөлцөөд сургууль босго алхана.

Алтан навчис хийслээ дээ

Аяний шувууд буцлаа даа
Есэн сарийн нэгэн боллоо
Хүссэн өдөр ирлээ дээ
Номхон морио уналаа даа
Номтой цүнхээ үүрлээ дээ
Ээждээ үнсүүлээд аавыгаа дагаад
Эрдэм сурахаар мордлоо доо
Сайхан цагаан байшинтай
Гайхам олон хүүхэдтэй
Сургуульд ирээд багшаар угтуулж
Сурагч болох баяртай
Мөнгөн хонх нь жингэнэлэээ
Мянган эрдэмд дуудлаа даа
Есэн сарийн нэгэн сайхнаа
Эсэн баяраар цалгилаа гээд хүүхэд бүхэн дуу аялна.

Сургууль босго алхаж байгаа 6 настай сурагчдадаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.

Өнөөдөр ерөнхий боловсролын сургуулиуд:

• 08.00-08.40 цагт Хичээлийн шинэ жилийн нээлт хийнэ.

• 09.00-09.40 цагт “Монголын нууц товчоо” хичээлийг 1-12 дугаар ангийн бүх бүлгүүдэд зохион байгуулна.

• 10.00-11.00 цагт МонголУлсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголын нэр ертөнцийн чихнээ” сэдвээр теле хичээл заана. Теле хичээлийг улс орон даяар Монголын Үндэсний Олон нийтийн Телевизээр шууд нэвтрүүлнэ.

 

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …