Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

 

dfa2f468beb5a8df367038cbabba7e5f

Өнөөдөр аргын тооллын 2016 оны есдүгээр сарын 01. Пүрэв гараг.  Гал бич жилийн Намрын тэргүүн улаан бич сарын Билгийн тооллын битүүн. Бархасвадь гараг. Бага морь одтой, зургаан цагаан мэнгэтэй улаан нохой өдөр.

Өдрийн наран 6 цаг 13 минутад мандан, 19 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Зурхай: Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 02. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …