Чанасан махны ач тус

1gcc9ta1v8ftk0a5dhqaamvgrk

Мах бол монголчуудын хамаг идэх дуртай идээний нэг байж, ердөө хонь, үхрийн махыг эрхэм дээд зоог хэмээн дээжилдэг юм.

Хаврын улиралд нөөцөлсөн хонь, үхрийн махаараа зөв зүйтэй хооллохоор дамжин махбодын тэжээлийн тэнцүүрийг батлах тухайтай нарийн танилцахаар Шилийнгол аймгийн Монгол эмнэлгийн Уламжлалт эмчилгээний тасгийн эмч Сарантунгалагтай ярилцлаа.

Нийгэм хөгжиж, хүмүүсийн үзэлт бодол өөрчлөгдөхийг дагалдан зарим нь мах их идвэл бие махбодод сөрөг нөлөөтэй хэмээн махны тэжээл үйлдлийг умартан, ногоо жимсээр орлуулдаг болсон. Бас зарим нь мах үргэлжийн чанартай хэт идэх болж байна. Хүмүүс ингэж хонь үхрийн махаар зөв  хоололдоггүйгээс эрүүл мэндээ ихээр нөлөөлдөг. Энэ тухай Сарантунгалаг эмч: “Орон нутаг, цаг агаар, бэлчээр ус, ургамлын төрөл зүйл адилгүйгээс үхэр хонин махны амт, чанар, үйлдэл нь ч өөр  байдаг.

Тухайлбал : Манхан нутгийн үхрийн мах халуун чанартай байдаг бол Ордос Алшаагийн үхрийн мах сэрүүн чанартай. Манхан газрын хонины мах бага халуун чанартай байдаг бол хялгана идсэн хонины мах тэгш чанартай зэрэг адил бус онцлогтой байдаг. Тэгвэл хонь үхрийн махыг шарж жигнэснээс чанаж идэх нь хамаг сайн арга байж, чанавал махны  цөсний гунан алкуулыг 30%- 50%-аар бууруулдаг юм. Үүнээс гадна махыг үргэлжийн чанартай их идэх нь цус болон бадган өөх арвитаж судсанд оршин, хар судасны уян хадан чанарыг муутуулан цааш цусан судасын дотоод даралтыг нэмэгдүүлж цусан даралтыг нөлөөлдөг. Үүний эсрэг үхэр хонины хар мах төмөр нөхвөрлөн цус дутахыг сэргийлэх үйлдэлтэй учраас бусад ногоо жимсээр орлуулж болшгүй юм. Иймээс бид махны шим тэжээлийн тэнцүүрийг баталж, хэмжээтэй идвэл зохистой” хэмээн хонь үхрийн махаар зөв хооллох тухай зөвлөлгөө өгсөн юм.

“Монголчууд нөөцөлсөн махаа идэхдээ хавиргыг дулаан ороход иднэ. Толгой шийр, гэдэс дотрыг ханш өнгөрсний дараа иднэ гэх мэтчилэн цаг агаарын холбогдуулан нарийн хуваадаг. Тухайлбал : Хавар бадган өвчин хөдөлдөг цаг учаас хуучин архагтай буюу настай хүмүүс толгой шийр, гэдэс дотор зэргийг идхийг цээрлэдэг. Иймэрхүү монголчуудын уламжилж ирсэн заншил ёсоор махаа идвэл хүмүүний бие махбодыг төлжүүлэх үйлдэл нь нэн сайн. Үүнээс гадна үхрийн махыг уушигны өвчин, уушигны сүрьеэ өвчин, элгэн халуун, шингээх чадвар муу хүмүүс их идэж болохгүй. Бөөрний архаг өвчинтэй хүмүүс хонины мах бага идэх хэрэгтэй” хэмээн Сарантунгалаг эмч тайлбарлалаа.

Ер нь бие сайн сувилж чаддаг хүн л идээн ундааныг тэргүүнд тавиж хүндэтгэж үздэг. Амттай идээн ундаанд хэтэрхий шунаж, цээрлэлийг умартвал өвчин эмгэг үл мэдэгдэм нууц далдаар ирнэ. Нэн ялангуяа чанасан мах идэхдээ хэм хэмжээгээ тохиромжтой байлгах нь хамаг чухал юм.

Эх сурвалж: Solongonews.mn

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …