10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулбал хариуцлага тооцно

d52fb-152
Хичээлийн шинэ жилийн эхний өдөр буюу өнгөрөгч есдүгээр сарын 1-нд зам тээврийн осолд 8 хүүхэд өртжээ.
Үүнээс 3 хүүхэд нь хичээлээ тараад асран хамгаалагчгүй замын хөдөлгөөнд оролцож байх үедээ машинд мөргүүлжээ. Тиймээс Монгол Улсын ЗХАБТХ-ийн 13.2.7-д заасан /13.2.7. Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх/ заалтын дагуу асран хамгаалагч, тухайн сургуулийн багш, захирал, эцэг эхийн эргүүлээр ажиллаж байсан хүмүүст хуульд заасны дагуу хариуцлага тооцуулахаар шалгалтын ажлыг эхэллээ гэж Замын Цагдаагийн газраас мэдээллээ.
Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт хорих ял шийтгэгдсэн иргэдийн талаарх мэдээлэл

Улсын хэмжээнд сүүлийн 9 жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 2100 гэмт хэрэгт …