Тусгай дуут дохиог хязгаарлахыг хүсчээ

143452574455812030a5a6f

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтод хандаж тусгай дуут дохио ашигладаг автомашинуудыг цэгцлэхийг хүсчээ. Учир нь замын хөдөлгөөнд тусгай дуут болон гэрлэн дохио хэрэглэсэн авто тээврийн хэрэгсэл олширч Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон холбогдох дүрэм журмыг ноцтой зөрчиж, ард иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, нийгмийн бухимдлыг төрүүлж байгааг дурджээ.

Тиймээс Хууль зүйн сайдын тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут дохио болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам”-ын 1.2-т зааснаас бусад байгууллагын тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио ашиглаж байгаа асуудлыг таслан зогсоож, зохих журмын дагуу арга хэмжээ авч, хариу мэдэгдэхийг хүссэн байна.

 

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …