Жолооч нарыг торгож төсөв бүрдүүлэх сезоны үе эхэлжээ

1384788358_screen-shot-2013-11-18-at-11.16

Аливаа ажил, бизнест их ашиг олдог сезоны үе гэж байдаг. Үүнтэй адилаар Төр засаг, Замын цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төвд ч бас сезоны үе гэж бий. Чухамхүү энэ гурвын хамтарсан нэгэн бизнес ажиллагаа өдгөө ид явагдаж, их торгууль оногдуулж төсөв бүрдүүлэх даалгавар авсан замын цагдаа нар өдөр шөнөгүй ажиллаж байна.

Жилийн жилд л хичээлийн шинэ жил буюу 9 сарын 1 болохтой зэрэгцэн хөдөө орон нутгаас хотыг чиглэх оюутнуудын хөлд Улаанбаатар дарагддаг билээ. Түүнчлэн гадагшаа, дотогшоо амралтад явсан хүмүүс ирснээр нийслэл хотын замын хөдөлгөөн эрс нэмэгдэж ачааллаа дийлэхээ больдог. Энэ нь нэг талтай зовлонтой ч нөгөө талдаа зарим нэг хүмүүс болон байгууллагад ашигтай. Тэд автомашины хөдөлгөөн ихсэхтэй зэрэгцэн хяналт шалгалт нэрийн дор мөнгө хийх ажилдаа ордог нь нууц биш.

Тухайлбал, өнгөрөгч 8 дугаар сарын 29-нөөс энэ сарын 30-ныг хүртэл явагдах авто тээврийн улсын хяналт шалгалтыг жолооч нар үнэндээ боловсон дээрэм хэмээн тодорхойлж байна. Учир нь, аль нэг автомашигы зогсоогоод зөрчил дутагдал илрүүллээ гэхэд цагдаа нар жолооч нарыг нэг шалтгаанаар хоёр янзаар шийтгэж байна. Замын цагдаа нар жолоочид мөнгөн торгууль ногдуулахаас гадна зөрчлийн онооноос нь давхар хасч байгаа аж. Ер нь мөнгөн торгууль жолооч нарт их хүнд тусдаг болсон, тэдний халаас руу боловсон маягаар гараа дүрэх болсон Засгийн газрын энэ шийтгэл маш хүнддэж буйг хэлж байгаа. Гэтэл Замын цагдаагийн газар дээрээс ирсэн тушаалын дагуу Авто тээврийн үндэсний төвтэй хамтран улсын хэмжээнд явж буй авто машинууд стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг нэг сарын хугацаанд хянах ажлын хүрээнд их хэмжээний орлого төвлөрүүлэх зорилт тавин ажиллаж байгаа аж.

Ингэхдээ автомашины гадаад өнгө үзэмж, бүрэн бүтэн байдал, салхины шил цуурсан, машины улсын дугаар бүдгэрсэн, гэрэл дохио, цацруулагч, ослын гурвалжин, эмийн сан, гал унтраагч, бензин хөдөлгүүртэй машинаас гарч буй утаан дахь хорт бодисын хэмжээ, дизель хөдөлгүүртэй машины утаан дахь тортогжилтийг хэмжих гэх мэтээр шалгаж, торгоё гэсэн жолоочоо яаж ийж байгаад л торгочихож байгаа аж. Мэдээж  эдгээрээс аль нэг зөрчил илэрвэл, таныг Замын хөдөлгөөний тухай аюулгүй байдлын тухай хуулийн 32-р зүйлийн 32.1, 32.2-т зааснаар 19200 -аас 42 мянган төгрөг хүртэл мөнгөн дүнгээр торгоно.

Нинж

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …