Монголын төрийг үе удмаараа “өмчлөгсөд”

527-147315978421a23a151f65cd1dbig

Энэтхэгт хэдэн зууны турш хөгжсөн аймшигт Кастын систем одоо ч тус улсад оршин тогтнож, ард түмнийг нь туйлдуулж байна уу гэлтэй. Тэгвэл 20-иодхон жилийн дотор Монголын улстөрд бий болж улмаар хурдацтай хөгжиж, хөгжлийнхөө үе шатаар Энэтхэгийг хол орхисон Монгол дахь Кастын систем энэ улс орныг мөхөөж ч мэднэ гэдгийг учир мэдэх хүмүүс ярьдаг. Баяны хүүхэд баян, ядуугийн хүүхэд ядуу хэмээх энэхүү системийн гол аюул нь хичнээн мундаг байсан хамаагүй ардын хүүхэд ардын хүүхдээрээ үлдэж, баян эрх мэдэлтэй хүмүүсийн хүүхдүүдэд л зөвхөн боломж олгож, албан тушаалуудад очдогийг дэлхий нийт мэднэ.

Харин манайд ийм систем аль хэдийнэ бий болчихсныг хүмүүс тэр бүр ярьдаггүй. Энэ системийг бий болгогч төрийн томчууд буюу Кастуудын хүүхдүүд л зөвхөн гаднын өндөр хөгжилтэй орнуудад боловсрол эзэмших эрхийг эдэлж, улмаар ямар нэгэн шалгалт, шат дамжлагагүйгээр шууд төрд боломжийн албан тушаалд очиж байгага бэлхнээ харж болж байна. Саяхан нэр бүхий хэд хэдэн өндөр албан тушаалтны хүүхдүүд төрд том албан тушаалд очсон нь ард иргэдийн анхаарлыг ихээхэн татаад байна.

Тодруулбал, Ерөнхий сайд асан Сү.Батбодын хүү Б.Баттүшиг Монгол банкны Мөнгөний бодлогын зөвлөлийн хараат бус гишүүнээр томилогджээ. Түүний хувьд саяхан Солонгосын “И-Март” сүлжээ их дэлгүүрийн бизнесийг Монголд оруулж ирснээрээ ихээхэн танигдсан нэгэн бөгөөд энэ дэлгүүрийн эзэн юм. Түүнчлэн УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын хүү Э.Анар Монгол банкны Төлбөр тооцоо бүртгэлийн газрын захирлаар томилогджээ.

b1656dee4040d5a8big

Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ Баянзүрх дүүргийн ИТХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшсэн байна. Энэ мэтчилэн эцгийнхээ, эхийнхээ татаасаар төрийн өндөр албан тушаалд очсон, очихоор тэмүүлж буй “нэн шинэ арми” хоолонд орох дараагийн ээлжээ хүлээн байж ядаж байна. Элдэв хардлага, хэл ам дагуулан байж олсон  эцэг эхийнхээ мөнгөнд хөлбөрч өссөн, багаасаа  улс төрөөр дамжиж “хөлжиж” болдог юм байна хэмээх бодол тархинд нь нэвт суусан хүүхдүүд төрд орж ирээд шударгаар ажиллаж чадах уу.

“Эх нь булингартай бол адаг нь булингартай” гэдэг ардын зүйр үг байдагчлан  “луйварчин”  гэгдэх эцэг эхийн хүүхэд авлига авахгүй, ард түмнийхээ төлөө ажиллаж чадах уу гэж асуумаар санагдах. Нэгэн улстөрч хэлнэ лээ, миний хүүхэд надаас илүү улстөрч болно гэж. Тэр улстөрч хэн гэдгээ, яаж ажилладгаа ард түмэндээ таниулсан. Тэгтэл түүний авлига, албан тушаалын төлөө хэнийг ч үл бодох “школиор” хүмүүжсэн хүү чухам хэн болж төлөвшсөн бол. Эцгээсээ илүү идэж уухын хүсэлд автсан нэгэн ч болж хувирсан байж магад.

14202561_1031600816958762_7294268999113328853_n

Ямартай ч, өдгөөгийн улстөрчид Монгол төрийг өмчлөөд авчихсан мэт өөрсдийн үр хүүхдүүддээ өвлүүлэхээр тэмцэлдэж байна. Тиймээс ч тэднийг угсаа залгамжлагч “хунтайж нар, жононгууд” хэмээн нэрийдэх нь бий. Зарим нь бүр аль хэдийнэ төр улс нураах Эрх Сэнгүм гэдгээ хэлсэн үг, хийсэн үйлдлээрээ зарлачихсан. Хар тамхи, охид хүүхнүүдийн хэрэгт орооцолдсон, эцэг эхийн эрх мэдлийн буянаар гадаадад том сургуульд төлбөргүйгээр очсон ч цаг нөхцөөж, зугаалж байгаад ирсэн хүмүүс ч бий.

Тэтгэлгээр яваад тэнэж ирээгүй л юм бол гадаадын шилдэг их, дээд сургуулийг төгсөөд ирсэн “мундаг боловсролтонгууд” хэн нэгний татаасаар бус өөрсдийн чадвараар, сонгон шалгаруулалтаар дамжин ажилд орж, өсөж дэвжин бусдад үнэлэгдэх боломж бий. Гэсэн ч анхнаасаа төрд өндөр албан тушаал хашиж буй эцгийгээ хэрхэн амар хялбар аргаар тушаал дэвшиж, мар хялбар аргаар амьдарч болохыг  харж өссөн хүүхдүүдийн хувьд хэцүү байдаг бололтой. Нөгөө талаас Монголын төр  тэдэнд өртэй мэт, энэ хэдэн улстөрчид Монгол Улсад дааж давшгүй их гавьяа байгуулсан мэт ааш авир гаргах болжээ.

“Улстөрчийн хүү улстөрч болох албатай” мэт ааваараа аархаж, хууль шүүхийнхний өмнөөс том дуугарагч бацаанууд эцэгтээ эрхэлж, 20 гаруйхан настай ч хамаагүй төр рүү шунаж байна. Нөгөө Ашиг сонирхлын зөрчлийн хууль, Төрийн албыг төрлийн алба болгохгүй гэсэн МАН-ын амлалт цагаа тулахаар яаж газарт булагдаж байгааг эндээс харж болно.

Төрийг өмчлөөд авчихсан мэт өвлүүлж байгаа энэ мэт үйлдэл чинь МАН-ыг Монголын ард түмэнд муухай харагдуулж байна. Гэхдээ зарим нэгэнд нь тэр огтхон ч падлийгүй бололтой. Монголын төр, ард түмний толгой дээр сандайлж суусан АН, МАН-ын хэдхэн гэр бүлүүдийн нэг нэгнийхээ нэр дээр компаниа шилжүүлж, нэг нэгнийхээ нэр дээр оффшор данс нээж, нууц данс нээж авлига авч, мөнгө угаадаг үйлдэл хэзээ зогсох вэ. Хэдий болтол тэднийг Монголын төр, Монголын ард түмэн тэжээн тэтгэх вэ.

Ханаж цадахаа мэдэхээ байсан, алтаар бааж, ам.доллараар гулгих нь холгүй болсон тэд төрийн албыг хувийн компани шигээ бодож, төрийн ордонг зугаа цэнгэлийн өргөө лугаа сэтгэдэг болсон y, үнэн. Гэтэл төрөөс төрсөн тэрбумтнуудын туйлж өссөн хүүхдүүд төрд орж ирээд бодлогын ажил хийлээ юу, том даргын албанд тэнцлээ юу гэж ард түмэн асууж байна.

Төр, түмнээр тоглоод л хаях байх. Үнэгүй тэжээлгэж, авч болох, ашиглаж болох бүхнийг нь хуу хамаад явдаг нь нууц биш. Хамгийн гол нь, тэд ингэж болдог юм байна, хууль үйлчилдэггүй юм байна гэдгийг эцгээсээ, ойр дотнын хэн нэгнээсээ харж өсөв үү яав албан тушаалд очуутаа шууд мөнгө хийх ажилдаа орж байна.

Яг л үе удмаараа үе удмаараа төрд шигдсэн шимэгчид шиг сорсоор. Нийгмийн явцуу энэ хүрээнийхэн бүгд нэг нэгнээсээ илүүг олох гэсэн хүсэл мөрөөдөлтэй бөгөөд үүний харгайгаар эцгээсээ илүүг олох хүсэлтэй, амьдрал мэдэхгүй 20 настай эрхийн балайнууд том албан тушаалд очихоор үхэлдэцгээж байна.

Ярихаас цаашгүй, идэхээс өөрцгүй, ажил хийж чаддаггүй, амбицтай өнөөгийн хэдэн улстөрчид ханаж цадахаа байгаад төрийн хөрөнгийг бусдад биш өөрсдийн үр хүүхдэд “идүүлэх” ёстой мэт авирлах болжээ.  Тэдний ашиг сонирхол амбицад нь өчүүхэн төдий  нөлөөлсөн зүйлс гарч ирвэл “боож үхэх шахдаг” угсаа залгамжлагчид үнэхээр халуунд халж, хүйтэнд хөрч, хүний өмнөөс гүйж, ард түмнийхээ төлөө ажиллаж чадах нь ихэд эргэлзээтэй.

Эцгийн заасан замаар урагшаа хэмээн сэтгэж, алгуурхан гэтэж ирээд төрд хумсаа шигтгэх мөртлөө ойр орчмыг ажин чимээ аниргүй болонгуут аажим аажмаар барьцаа улам лавшруулж, их идэхээр айсуй. Монголын төрд үүрээ засч, өндгөө шахсан энэ хэдэн улстөрчдөд Монголын төр, ард түмэн  өртэй юмуу  эсвэл тэдний үр хүүхдээс өөр  улс орны салбарыг хөгжүүлээд явих аавын хүү, ээжийн охин байхгүй болчихоо юу гэж бодоход хүргэж байна.

Төгс

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …