Туул гол дагуу зөвшөөрөлгүй барьсан хашаануудыг албадан буулгаж эхэллээ

img_5124 Баянзүрх дүүргийн Өмч газрын харилцааны албанаас иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмшил, ашиглалтын байдалд шалгалт хийж газрын зөрчлийг илрүүлэх, арилгах, газрын маргаантай асуудлуудыг судлан шийдвэрлэх  зорилготой ажлын хэсгийг байгуулжээ.

Тус ажлын хэсэг эл зорилгынхоо хүрээнд ундны усны ундарга дээр буусан айлуудыг албадан нүүлгэх ажлыг эхлүүлсэн байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн арваннэгдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Баянзүрхийн товчооноос баруун тийш Туул гол дагуу зөвшөөрөлгүй буусан иргэдийн хашааг албадан буулгаж байгаа юм. Учир нь эл газар нь Туул голын ай сав, ундны усны хамгаалалтын бүсэд багтдаг аж.

Баянзүрх дүүргийн Өмч газрын харилцааны албанаас ундны усны хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй буусан иргэдэд удаа дараа нүүх шаардах хуудас, мэдэгдэл хүргүүлсэн ч иргэд үл тоомсорлон олноор бууж, гэр барин хашаа хатгаж эхэлсэн байна. Тиймээс айлуудыг хашааг албадан буулгаж, нүүлгэх ажиллагааг эхлүүлжээ.

Дашрамд дурьдахад, Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17.6 километр автозамын ажлыг “Эсто” компани гүйцэтгэж байгаатай холбоотойгоор компанийн зүгээс түр хашаа барьсан байна. Гэтэл иргэд замын ажил гүйцэтгэж буй эл компанитай барьцан зөвшөөрөлгүйгээр бууж, хашаа хатгаж эхэлсэн ажээ.

Л.Бадрах.ugluu.mn

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …